Эх сурвалж : www.gogo.mn Нийтлэгдсэн : 2016.12.09 |
Ипотекийн зээлийн талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргилоос тодрууллаа.
-Монголбанк ирэх онд 917 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг хийхээр боллоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулна уу?
-Мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулсан, ипотекийн зээлд зориулж ирэх онд 917 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгоно гэдэг нь ташаа мэдээлэл. Монголбанкнаас банкуудад ипотекийн зээлийн санхүүжилтэд эх үүсвэр олгодог байсан. Энэ эх үүсвэрээс
Нийт 822 тэрбум төгрөгийг эргүүлэн Төвбанканд төлөх хугацаа болчихсон байсан юм. Үүнийг зургаан сар болон нэг жилээр сунгасан. Үр дүнд нь арилжааны банкууд нийт 822 тэрбум төгрөгийг Монголбанкинд энэ ондоо багтаж төлөх байсныг дараа онд төлөхөөр болгосон. Үүнийг харин дахин санхүүжилт гэж буруу ойлгосон бололтой.
-Тэгвэл одоо ипотекийн зээлийн санхүүжилт ямар хэлбэрээр явагдаж байна вэ?
-Ипотекийн зээлийг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд төвлөрсөн эргэн төлөлтөөр санхүүжүүлнэ гэсэн журмаараа олгож байна. Тэгэхээр тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээний мөнгө ипотекийн зээлд зориулна гэсэн үг юм. Арваннэгдүгээр сард Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж 35.8 тэрбум төгрөгийг олгосон.
-Цаашид ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж байхгүй юу?
-Монголбанк ипотекийн зээлийг дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэд рүү чиглүүлж байна. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад бид ипотекийн зээлийг тэлэх боломж хомс. Иймд аль болох ипотекийн зээлийн нөхцөлүүдийг хэвээр хадгалах замаар цааш үргэлжлүүлнэ гэсэн бодлого баримталж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |