Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.12.09 |
Сүүлийн нэг сарын дүнгээр дотоодын 28 хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ 81.8 тэрбум төгрөгөөр өссөн бол 27 компанийн зах зээлийн үнэлгээнээс 45.2 тэрбум төгрөг хасагдсан байна. 11 дүгээр сарын байдлаар хамгийн өндөр дүнгээр буюу 45.5 тэрбум төгрөгөөр “Таван Толгой” компанийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ өссөн бол “Говь” компанийнх 12 тэрбум төгрөгөөр, “Монгол шуудан” компанийнх зургаан тэрбум төгрөгөөр өсөж удаалсан байна. Харин үнэлгээ нь танагдсан компаниудаас АПУ хувьцаат компанийнх хамгийн өндөр буюу -25.5 тэрбум төгрөгөөр буурсан бол “МИК Холдинг”-ийн үнэлгээ 9.21 тэрбум төгрөгөөр, Шивээ Овоогийнх 3 тэрбум төгрөгөөр буурлаа. Хамгийн их бууралттай байсан ч АПУ компани 270 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээгээр нийт компаниудыг тэргүүлж байгааг зах зээлийн шинжээчид онцолж байна. Бүртгэлтэй 227 хувьцаат компани дундаас Топ-10 компанийн зах зээлийн үнэлгээ 925.1 тэрбум төгрөг буюу нийт дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 67.9 хувийг бүрдүүлжээ. Үүнээс гадна зах зээлийн гол цөмийг бүрдүүлж байгаа компаниудын хувьцааны төвлөрөл өндөр байгаа сөрөг үзүүлэлт анхаарал татаж байгаа юм.
Аравдугаар сарын байдлаарх анализаар хувьцаа нь арилжигдаж байгаа 202 компанийн нийт хувьцааны 88.3 орчим хувь нь 716 эзэмшигчийн мэдэлд байгаа юм байна. Харин үлдсэн хувь нь 262.8 мянган жижиг хувьцаа эзэмшигчийн гарт байгаа ажээ. Дунджаар нэг хувьцаат компанийг авч үзвэл дөрвөн хувьцаа эзэмшигчийн мэдэлд нийт хувьцааны 80 гаруй хувь нь байна. Үлдсэн нь жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдож байгаа юм.
Төвлөрлийн шатлалын хувьд 90 хувиас дээш төвлөрөлтэй компаниуд 34.2 хувийг эзэлж байгаа бол 80 хувийн төвлөрөлтэй компаниуд 31.7 хувийг, 70 хувийн төвлөрөлтэй компаниуд 17.3 хувийг, харин 60 хувиас доош төвлөрөлтэй компаниуд 16.8 хувийг бүрдүүлж байгааг marketinfo.mn цахим хуудасны шинжээчид ҮЦТХТ-ийн мэдээллээс дүгнэжээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |