Эх сурвалж : www.gogo.mn Нийтлэгдсэн : 2016.12.09 |
Хувьцааны арилжаа
МХБ-ээр арван нэгдүгээр сард нийт 1,036.8 сая төгрөгийн дүнтэй арилжаа хийж, 72 компанийн хувьцааг арилжжээ. Энэ нь өмнөх оны мөн үед хийгдсэн арилжааны дүнтэй харьцуулахад 3.17 дахин их үзүүлэлт. Өмнөх сард хийсэн 240 сая төгрөгийн арилжааны дүнтэй харьцуулахад 4.3 дахин их дүнтэй байлаа. Арилжааны дүн их үзүүлэлттэй байгаа нь “Монгол шуудан” ХК-ийн 500 сая төгрөгийн арилжааг нэг удаагийн хэлцлээр хийсэнтэй холбоотой.
Засгийн газрын үнэт цаасны арилжаа
ЗГ-ын үнэт цаасны арилжааг мягмар гараг бүрт хийдэг. Цаашид ЗГ-ын бондыг зөвхөн МХБ-ээр арилжих болсонтой холбогдуулан арилжааны журмыг шинэчлэх тухай ярьж байгаа тул өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэнэ.
Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
Говь ХК 2015 оны болон зарим жилүүдийн ногдол ашгийг төвлөрсөн хадгаламжаар бус шууд өөр дээрээсээ тараахаар шийдвэрлэсэн. Тухайн жилийн бүртгэлийн өдрөөр MSE:GOV хувьцааг эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчид компанидаа хандаарай.
Манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулав
Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг бууруулж, CAA1, тогтвортой гэж үнэллээ. Fitch агентлаг манай зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар буюу -B болгон бууруулсан. Үүнтэй холбоотойгоор манай томоохон арилжааны банкуудын зэрэглэлийг мөн нэг шатлалаар тус тус буурууллаа. Үүнд манай төсвийн алдагдал их, эдийн засгийн өсөлт муу, валютын нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, бондын эргэн төлөлтийн асуудал зэрэг шалтгаанууд нөлөөлжээ. Зээлжих зэрэглэл тогтоогч дэлхийн томоохон гурван байгууллагын хоёр нь ийнхүү зээлжих зэрэглэлийг бууруулсан нь хөрөнгө оруулагчдыг үргээх, санхүүгийн эх үүсвэрийн өртгийг нэмэгдүүлэх гэх мэт олон сул талтай.
ДНБ буурлаа
Эдийн засаг III улиралд 2009 оноос хойш анх удаа агшсан талаар ҮСХ-ноос мэдээллээ. Зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ оны эхний есөн сард 11.3 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 180 тэрбум төгрөгөөр буурчээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг оны эхний есөн сарын байдлаар 1.6 хувиар буурсан бөгөөд II улирлаас 1.8 хувиар буурчээ.
Өнгөрсөн улиралд Монголбанк бодлогын хүүгээ огцом буюу 4.5 нэгж хувиар нэмсэн, мөн зээлийн чанарын үзүүлэлтээс хамаарч арилжааны банкуудын зээл олголт буурсан. Энэ нь эдийн засаг хумигдахад нөлөөлсөн байна. Эдийн засаг агшсан энэ үед дотоодын худалдааны салбарын нийт борлуулалт 9.5 хувиар, жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж: Стандарт инвесмэнт үнэт цаасны компани
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |