Хөгжлийн банкны захирал Б.Батбаярыг жинхэлжээ

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.07

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярыг жинхэлсэн байна. Тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/ нь дэмжсэнийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталжээ. Гурван сарын өмнө Б.Батбаярыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байсныг өнөөдөр ийнхүү албажуулж байгаа юм байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд энэ шалгаруулалтад Б.Батбаяр тэнцсэн учраас ийнхүү өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Б.Батбаяр Хөгжлийн банкны захиралаар томилж байгаа юм байна. Тэрээр өмнө нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ.

Б.Батбаяр нь

  • 1998–1999 Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Төрийн сангийн хэлтэс, Төвлөрсөн төсөв хариуцсан нягтлан бодогч

  • 1999-2001 Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Зарлагын хэлтэст Орон нутгийн төсвийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн

  • 2001-2002 Санхүү, Эдийн засгийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын орлогч дарга, Төсвийн ерөнхий эдийн засагч

  • 2005-2006 Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын Зарлага санхүүжилтын хэлтсийн ахлах мэргэжилтэн

  • 2006-2008 Сангийн яамны Төрийн сангийн газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга

  • 2008 оноос Сангийн яамны Санхүүгийн бодлого зохицуулалтын газрын дарга

  • 2011 оны тавдугаар сараас Санхүүгийн Зохицуулах Хорооны орон тооны бус гишүүн

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн