Дэлхийн эдийн засаг 2017 онд ямар байх вэ?

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.07

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас ирэх 2017 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувь байна хэмээн дүгнэжээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сард хийсэн тэдний таамгаас 0.1 хувиар сайжирсан үзүүлэлт юм. Харин Олон улсын валютын сан дэлхийн эдийн засаг 2017 онд 3.4 хувиар өснө гэж таамаглажээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан урьдчилсан таамгийг 0.1 хувиар бууруулсан үзүүлэлт юм. Их Британийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулсан нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулахад нөлөөлжээ. Тус улсын эдийн засгийг 1.3 хувиар өснө гэж таамаглаж байсан бол энэ таамгийг 0.9 хувиар бууруулжээ.

АНУ-ын ерөнхийлөгчөөр тэрбумтан Дональд Трамп сонгогдож, Их Британи Европын холбооноос гарах болсон зэрэг нь дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэхийг шинжээчид хэлж байна. Мөн Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ (NAFTA)-г дахин хэлэлцэх тухай Дональд Трамп мэдэгдсэн юм. Энэ нь экспортын бүтээгдэхүүнийхээ 70 хувийг АНУ-руу нийлүүлдэг Канад, Мексикт шууд нөлөө үзүүлэх аж. Түүнчлэн тэрбээр Транс-Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийг хориглож, Хятадын импортын бүтээгдэхүүнд нэмэлт татвар ноогдуулахаа мэдэгдсэн юм.

Газрын тосны үнэ ирэх онд баррель нь 55 ам.долларт хүрэх таамаг гаргажээ. Нүүрс, байгалийн хий гэх мэт эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ ирэх онд 24 хувиар нэмэгдэх гэнэ. Нефть экспортлогч орнуудын байгууллага (OPEC) зах зээлд үүссэн илүүдэл нийлүүлэлтийг багасгах үүднээс олборлолтоо хязгаарлах шийдвэр гаргасан нь газрын тосны бүтээгдэхүүний үнэд эерэгээр нөлөөлөх аж.

Металийн үнэ ханшийн тухайд огцом хэлбэлзэлтэй байх төлөв ажиглагджээ. Алтны үнэ унци нь 1219 ам.доллар орчим байх тооцоог Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага гаргасан бол Харвард Их сургуулийн шинжээчид алтны үнэ яаж ч хэлбэлзэж болохыг сануулаад унци нь 700 ам.долларт хүрч унаж болохыг анхааруулжээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн