НҮҮРС ОЛБОРЛОГЧ КОМПАНИУД БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.12.06

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд олборлолт явуулж байгаа нүүрсний компаниуд баяжуулах үйлдвэр байгуулахаар зорьж байна. Тухайлбал, "Southgobi Sands" компани Овоот толгойн нүүрсний уурхайд нойтон технологиор баяжуулах үйлдвэр байгуулж байгаа, ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн талаар мэдээллээ. Эхний ээлжид 800 мянган тонн нүүрс баяжуулж, гурав дахь жилээс 3.2 сая тонн болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна “Мак” компани мөн нойтон аргаар баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа аж. Тус компани БНХАУ-аас 35 кв-ын цахилгаан дамжуулах дэд станц байгуулан эрчим хүч импортолж байгаа юм. Үүнтэй холбогдуулан цахилгаан станц барих хэрэгцээ, станцын төслөө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад танилцууллаа. “Мак” компани гурван блок бүхий 195 МВт-ын цахилгаан станц барих ТЭЗҮ гаргаж, Эрчим хүчний яамнаас зөвшөөрөл авсан гэдгийг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцлов.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн