Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.12.06 |
БНХАУ-ын эрх баригчид шинэчлэлийн бодлогын хүрээнд 2020 он гэхэд эдийн засгаа хоёр дахин тэлэх зорилт тавьсан. Энэ бодлогод зарим талаар ахиц гарсан гэдгийг "Bloomberg"-ийн шинжээчид онцолж байна.
Тухайлбал "Нэг өрх, нэг хүүхэд бодлого" зөөлөрсөн, Хятадын Төв банк бодлогын хүүгийн илүү уян хатан хяналтын бодлого баримтлах болсон. Гэхдээ зарим салбарт учир дутагдал хэвээр байгаа юм. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хувийн компаниудтай харьцуулахад олон салбарт давуу эрхтэй байна. Шинжээчдийн зүгээс шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэхгүй бол зорилтот хугацаандаа биелэх боломжгүйд хүрч магадгүй гэж таамаглаж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн 11 дүгээр сард шинээр томилогдсон Сангийн сайд татварын орчныг сайжруулах буюу компани болон чинээлэг хүмүүст ногдуулах татварыг нэмэгдүүлж, дундаж давхаргын татварын дарамтыг бууруулна гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж эдийн засгийг тэнцвэржүүлж, хэрэглэгчдэд төвлөрсөн өсөлтийг дэмжих хүрээнд компаниуд, чинээлэг эрхмүүдийн гадаад дахь орлого ил тод болох ажил эрчимжинэ гэж шинжээчид харж байна.
Юанийн ханш найман жилийн доод түвшинд хүрч буурсан. Гэхдээ үүнээс илүү хувь хүмүүсийн жилд хөрвүүлэх боломжтой 50 мянган ам.долларын хязгаарлалтыг ирэх сард шинээр тоолж эхэлнэ. Энэ хүрээнд Хятадын Төв банкинд томоохон сорилт тулгарах хүлээлттэй байна. Хэрэв Хятадын 1.4 тэрбум хүн амын ердөө нэг хувь нь 50 мянган ам.доллар хөрвүүлэх эрхээ бүрэн ашиглавал энэ нь 700 тэрбум ам.доллар бүхий Хятадаас гадагш чиглэсэн урсгалыг бий болгох юм. Энэ оны эхний 10 сард аль хэдийнэ 620 тэрбум ам.долларын хөрөнгө гадагш гарсан гэж "Bloomberg"-ийн эдийн засагчид тооцоолжээ. Тус улсын Төв банк юанийг дэмжих бодлогын хүрээнд нөөц нь өнгөрсөн сард 45 тэрбум ам.доллараар багасч 3.12 их наяд ам.доллар болжээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |