САНХҮҮГИЙН ХЯМРАЛААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БНХАУ-ЫН ЖИЖИГ БАНКНУУДАД НӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙНА

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.12.05

Санхүүгийн хямралаас сэргийлэхийн тулд БНХАУ-ын Засгийн газраас олон арга хэмжээ авч байгаа ч тус улсын жижиг банкнуудад энэ нь төдийлөн нөлөөлөхгүй байна гэж хөрөнгө оруулагчид санаа зовниж байна. Учир нь өнгөрсөн 11 дүгээр сард БНХАУ-ын жижиг банкнуудын хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 30 хувьд хүрч өсжээ. Харин энэхүү үзүүлэлт тус улсын хамгийн том банкны хувьд ердөө гурав орчим хувиар хэмжигдэж байгаа юм. Үүнээс гадна богино хугацааны зээлийн өртөг орон нутгийн жижиг банкнуудад хэтэрхий өндөр байгааг шинжээчид анхааруулжээ. Мөн жижиг банкнууд цөөн тооны бизнесийн түншүүдтэй байдгаас гадна томоохон банкнуудтай харьцуулахад Засгийн газрын тусламж дэмжлэг бага байдаг учраас эрсдэл улам нэмэгдэж байгааг “Commerzbank”-ийн шинжээч мэдэгдсэн байна. Учир нь эдгээр банкнууд нь БНХАУ-ын банкны систем дэх нийт хөрөнгийн 13.4 хувь буюу 4.2 их наяд ам.доллартай тэнцэх хөрөнгийг эзэмшиж байгаа юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн