Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.12.05 |
Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хийх хэлцэл зохих журмаар амжилттай үргэлжилж байгаа гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтын үеэр мэдэгдлээ. Дээрх уулзалтын үеэр "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудыг Засгийн газар олон улсын хөгжлийн түншүүдэд танилцууллаа.
Түүнчлэн нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувьтай тэнцэж байгааг Сангийн сайд онцлов. 2017 онд нэгдсэн төсвийн алдагдлыг 9.1 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувьтай дүйцүүлэхээр зорж байгаа юм.Цаашлаад Засгийн газрын нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүний 65.2 хувьд хүрснийг олон улсын түншлэгч байгууллагуудад мэдээллээ. Оны эцэст энэхүү үзүүлэлт 87.5 хувьд хүрээд, 2017 онд 84.4 хувь, 2018 онд 79.8 хувь, 2019 онд 74.6 хувь болгон бууруулахаар зорьж байгаа юм байна. Хэдий тийм боловч энэ нь 2015 оны эцэст 52.3 хувьтай байсантай харьцуулахад өндөр хэвээр байгаа аж. Засгийн газрын өрийг бууруулахад зардлыг танах нь эн тэргүүний алхам байна гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн юм.
Үүнээс гадна олон улсын хөрөнгө оруулагчид Засгийн газрын үйлдлийг нааштайгаар хүлээн авлаа. Төсвийн алдагдлыг бууруулахад зөвхөн зардлаа танах нь хангалтгүй гэсэн байр суурийг Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтын асуулт, хариултын үеэр оролцогчид илэрхийллээ. Түүнчлэн түүхий эдийн супер цикл төгсөж байгаа энэ үед Монгол Улс бусад улсын адил энэхүү уналтын циклээс гарах хэрэгтэй байгааг Олон Улсын Валютын Сангаас онцолсон юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |