БАНКНУУД АРАВДУГААР САРД УУЛ УУРХАЙН САЛБАРТ ДӨРВӨН ТЭРБУМ 863 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.12.05

Аравдугаар сарын эцсийн байдлаар арилжааны банкнууд уул уурхай, олборлолтын салбарт 205 зээлдэгчид санхүүжилт олгожээ. Монголбанкны нэгдсэн тайлангийн мэдээллээр аравдугаар сард банкнууд эдийн засгийн өсөлтийг хангадаг тэргүүлэх салбар болох уул уурхайд дөрвөн тэрбум 863 сая төгрөгийн зээл олгосон байна. Сарын хугацаанд салбарын компаниудаас эргэн төлсөн зээлийн хэмжээ есөн тэрбум 737.4 сая төгрөг болжээ. Ингэснээр зээлийн үлдэгдлийн нийт хэмжээ 983.5 тэрбум төгрөг даваад байна. Энэ удаад зээлийн үлдэгдэл улирлын эхний дүнгээс 13.3 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ. Салбарын онцлогоос хамаараад эргэн төлөгдөх хугацаагаар дийлэнх зээл богино хугацаатай олгогдсон байдаг. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй үед зээлийн багагүй хувь нь хугацаа хэтрээд байна. Тухайлбал, нийт үлдэгдлээс 27.9 хувь нь хугацаа хэтэрсэн зээл төрөлд хамаарахаар байна. Харин хугацаандаа байгаа уул уурхайн зээлийн дүнгээс 46 хувь болох 342.1 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар олгосон бол 53 хувийг 1-5 жил хүртэлх хугацаанд, харин үлдсэн хувийг таваас дээш жилийн хугацаанд олгосон байна.

Үүнээс харахад зээлийн хүүгийн дундаж хугацаа 15 сар байгаа бол жигнэсэн дундаж хүү 18.7 хувьтайгаар олгогдож байна. Уул уурхайн салбарт олгож байгаа зээл богино хугацаат боловч хүү өндөртэйд тооцогдож байгаа ч барилгын салбарын зээлийн 22.7 хувийн дундаж хүүгээс бага байгаа ажээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн