Гадаад банкны эрх зүйн орчинг бүрдүүлнэ

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.04

УИХ, Засгийн газар, Монголбанкны төлөөллөөс бүрдсэн баг гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хэрэгждэг ч банк, санхүүгийн байгууллага салбараа нээх нөхцөлд түүнийг зохицуулах эрх зүйн орчин бүрхэг байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд гадаадын хэд, хэдэн банк Монголд салбараа нээх хүсэлт тавьсан. Эл асуудлыг Монголбанк шийдэхгүй, Засгийн газар шийдэх хуультай. Гэхдээ эдийн засагчид болон улстөрчдийн зүгээс “Эхлээд эрх зүйн орчноо тодорхой болгох ёстой. Гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирэх нь муу зүйл биш. Харин ч гадаадын хөрөнгө оруулалт өсөх, арилжааны банкуудын өндөр хүүг буулгаж, бизнес эрхлэгчид баялаг бүтээх таатай нөхцөл бүрдэнэ” гэж тайлбарлаж байгаа ч зарим эдийн засагчид, улстөрчид сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй гэж байр сууриа илэрхийлж буй. Тэд “Гадаадын хөрөнгө оруулалттай банкийг Монголд нээх нь алсдаа үндэсний аюулгүй байдалд сөрөг үр дагавар дагуулах аюултай” гэж анхааруулж байгаа.

Гэсэн ч Засгийн газар, УИХ, Монголбанк гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагатай холбогдох хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн