ХЗХ-д 2.6 тэрбумын ашиг авч, ББСБ-ын өр өсөв

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.04

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн 2016 оны гуравдугаар улирлын тайланг нэгтгээд байна. Тус тайлангаар хадгаламж зээлийн хоршооны салбарын хэмжээнд 17.9 тэрбум төгрөгийн орлого олж, 15.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 2.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Хадгаламж зээлийн хоршооны салбарын нийт актив 108.8 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын 0.4 хувийг эзэлж буй аж. Хоршоодын нийт зээлийн үлдэгдэл 84.4 тэрбум төгрөг байгаагийн дотор чанаргүй зээлийн үлдэгдэл 4.2 тэрбум төгрөг юм байна. Түүнчлэн нийт хувь хөрөнгийн үлдэгдэл 11.6 тэрбум, хоршоологчдын өмчийн үлдэгдэл 11.06 тэрбум төгрөг, нийт татан төвлөрүүлсэн хадгаламжийн үлдэгдэл 65.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Харин Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын зээлийн өрийн үлдэгдэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар 447.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 64.4 тэрбум төгрөгөөр, оны эхнээс 56.5 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм байна. Мөн энэ хугацаанд 309.5 тэрбум төгрөгийн зээл олгож, үүнээс 251.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн дүнтэй байна.

Зээл олголтыг салбаруудаар нь авч үзвэл хэрэглээний зээлд 39.2 хувь буюу 121.2 тэрбум төгрөг, худалдааны салбарт 23.1 хувь буюу 71.4 тэрбум төгрөг, барилгын салбарт 14 хувь буюу 43.4 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 3.9 хувь буюу 12 тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл, хүний эрүүл мэнд, нийгмийн үйл ажиллагааны салбарт тус тус 3.6 хувь буюу нийт 22.5 тэрбум төгрөг, бусад салбаруудад 12.6 хувь буюу нийт 39 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

Нийт зээлд эзлэх гадаад валютаар олгосон зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.7 тэрбум төгрөгөөр буюу 8.7 хувиар буурч, төгрөгөөр олгосон зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 68.1 тэрбум төгрөгөөр буюу 20 хувиар өссөн нь төгрөгийн валюттай харьцах ханш суларснаас төгрөгийн зээлийн эрэлт ихэссэнийг харуулж буй аж.

ББСБ-уудын зээлийн өрийн үлдэгдлийн 82.6 хувийг хэвийн, 4.9 хувийг хугацаа хэтэрсэн, 12.5 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 21.2 тэрбум төгрөгөөр буюу 60.8 хувиар өссөн нь муу зээлийн хэмжээ 71.7 хувиар өссөнтэй холбоотой ажээ. 

 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн