Хятадууд Чикагогийн биржийг худалдан авч байна

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.01

Чикагогийн хөрөнгийн бирж Хятадын хөрөнгө оруулагч нартай хийж байгаа наймааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Улс төрийн том асуудал үүсгэж магадгүй энэ наймаанд Хятадын эрх баригчид огт хамаагүй гэж Reuters агентлаг дамжууллаа.

 

Үнэт цаас худалдах АНУ-ын эртний худалдааны талбарыг Хятадын Chongqing Casin Enterprise Group компани худалдан авах гэж байгаа мэдээлэл Америкийн Конгрессын гишүүдийн  зүгээс маш их шүүмжлэлийг гаргасан юм. Тэдний 46 конгрессмен АНУ-ын эдийн засагт Хятадын нөлөө нэмэгдлээ гэж байлаа.

Наймааны талаар хийгдсэн дэлгэрэнгүй мэдээллээр Хятадын эрх баригчид биржийн наймаачдыг хянаж чадахгүй. Мөн наймааны нөхцөлөөр эрх баригчдын зүгээс оролцох боломжийг гаргахгүй хамгаалалтын баталгаа хийгдсэн байна. Энэ тухай биржийн  зөвлөх Жеймс Онжин ярьжээ.

“Хэрэв засгийн газар  нэг компанийг худалдан авах эсвэл  эдгээр компаниудын хөрөнгө оруулагч болсон тохиолдолд  тэр компани ба хөрөнгө оруулагч группаас хасагдах юм” хэмээн тэр тэмдэглэв.

Наймаа дууссаны дараа Nasdaq эсвэл Нью-Йоркийн  InterContinental Exchange Inc бирж дээр хувьцаа байрлуулах ангилалын шаардлагад тохирохгүй дундаж үйлдвэрүүдийг татах зорилгоор листингийн хөтөлбөрийг өөрчлөн бүтээнэ гэж Чикагогийн бирж мэдээлж байна.

Чикагогийн хөрөнгийн бирж нь 134 жилийн түүхтэй бөгөөд Америкийн хувьцааны зах зээлийн 0,5 хувийг  эзэлдэг. Наймааны дараа Америкийн зах зээлд гарах гэсэн Хятадын компаниудыг  уг бирж  татах таатай нөхцлийг бий болгох ажээ. Үүгээр Хятадын хөрөнгө оруулагч нарт АНУ-ын зах зээлийг илүү нээх боломжтой болно.

Хятад Америкийн эдийн засагт нөлөөлнө гэсэн болгоомжлол саяын сонгуулиар Дональд Трамп гарч ирсний дараа эрс нэмэгдлээ. Трамп хятад барааны гаалийн татварыг 45 хувь хүртэл нэмэхээр хэлж байлаа. Үүнийгээ тэр нэгдүгээр сарын 20-нд  тангараг өргөөд л эхлүүлнэ гэж байгаа.

АНУ ба БНХАУ-ын худалдааны харилцааны авулгүй байдлыг хянадаг Конгрессын Комисс Гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцсан байнгын хороонд Хятадын компаниуд Америкийн хөрөнгийг худалдан авах боломжийг хаах  зөвлөмжийг өгсөн байгаа ажээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн