МОНГОЛБАНК: ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ДЕФЛЯЦИД ОРООД БАЙГАА Ч ЭНЭ БАЙДАЛ УДААН ҮРГЭЛЖЛЭХГҮЙ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.12.01

Хэрэглээний үнийн индекс сүүлийн гурван сар дараалан өсөлтгүй гарч, дефляцид ороод байгаа ч энэ байдал удаан үргэлжлэхгүй гэж Төв банк тооцоолж байна. Түүнчлэн хэрэглээний үнийн өсөлтийг хязгаарлаж байгаа хүчин зүйлс нь улирлын чанартай, удаан хадгалагдах хүчин зүйлс биш гэж үзжээ. Тиймээс энэ оны эцэс гэхэд үнэ өсөлттэй түвшинд эргээд шилжих боломжтой гэж үзэж байгаа юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд аравдугаар сард өмнөх сараас 0.7 хувиар, энэ оны эхнээс болон 2015 оны аравдугаар сараас 0.1 хувиар буурсан болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлээд байна. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.3 хувиар, тээврийн бүлгийн үнэ 1.7 хувиар, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 1.1 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн талаар статистик мэдээлэлд тусгажээ. Тиймээс эдгээрийн нөлөө оны эцэс гэхэд арилах боломжтой гэж Төв банк тооцоолсон байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн