Сингапурын хөгжлийн гол түлхүүр нь бизнесийн итгэлцэл

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.01

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо өнгөрөгч долоо хоногт боллоо. Гарааны бизнесийн тогтвортой экосистемийн хөгжил өөд уриатай зохион байгуулагдсан уг чуулганд гадаадын бизнесийн төлөөлөгчид уригдан оролцжээ. Энэхүү уулзалтын үеэр Сингапур улсын бизнесийн төлөөлөл болсон Паул Литэй уулзаж, ярилцсанаа хүргэж байна. 

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Паул Ли гэдэг. Би Сингапур улсынВэллспринг хөрөнгө оруулалтын компаний үйл ажиллагаа хариуцсан Захирлаар ажилладаг. Манай компанийн хувьд Монголын хэд хэдэн компанид хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд манай үндсэн бизнес бол үл хөдлөх хөрөнгийн салбар юм. Миний хувьд Монголд урьд нь ажлын шугамаар олон удаа ирж байсан. Харин энэ удаа Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд Сингапур улсын гарааны бизнесийн тогтвортой хөгжлийн туршлагаас хуваалцах зорилготойгоор ирээд байна.

-Монголд бизнесийн орчинд хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн таны хувьд цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Өнөө цагт Сингапур улсын хөгжил дэлхий нийтийн анхааралд байсаар ирсэн. Сингапур улс Монгол улстай адил хүн ам цөөхөн хирнээ дэлхийн томоохон хотын нэг болж чадсан байна. Үүнд, манай улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого маш чухал нөлөө үзүүлж чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Сингапур улс хөрөнгө оруулалтыг хэрхэн татахаас эхлээд туршлагатай боловсон хүчин бий болгож чадсан нь сайн үр дүнгээ өгч байна. Харин Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг татах ямар боломж байна вэ? Мөн хүний нөөцийн тал дээр анхаарлаа хэрхэн төвлөрүүлж байна гэдэг асуулт гарч байна. Би энэ асуултыг нээлттэй үлдээхийг хүсч байна. Хөрөнгө оруулагчийн хувьд бидний хамтын ажиллагаа үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Та Монголын барилгын салбар дахь хөрөнгө оруулалтаа “Morning Star Residence” төслөөр эхлүүлсэн. Төслийн үр дүнгээс хуваалцахгүй юу?

-Монголд үл хөдлөх хөрөнгийн салбар хөгжиж байна. Сингапур улсын барилгын чанар дэлхийд танигдаж чадсан нь хотын хөгжлийг тэргүүлэх хэмжээнд тавьж мөн чанга хууль дүрэмтэй, түүнийгээ үр дүнтэй биелүүлж чадаж байгаатай салшгүй холбоотой. Бид 2012 оноос Улаанбаатар хотын Намьяан-Жүгийн гудамжинд дээд зэрэглэлийн орон сууцны “Morning Star Residence” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төслийнхөө хүрээнд Сингапурын дээд зэрэглэлийн барилгын чанарыг Монголд нутагшуулахыг зорин ажиллаж байна. Мэдээж дээд зэрэглэлийн орон сууц барьж байгаагийн хувьд хамгийн түрүүнд үйлчлүүлэгчдийн ая тухыг хангасан олон үйлчилгээг гаргасан байгаа.

Дэлгэрэнгүй дурдвал орон сууцны нэг давхрыг зөвхөн оршин суугчдад зориулсан фитнес заал, мөн тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спортын клуб, тансаг зэрэглэлийг илтгэсэн зургаан метр өндөр тааз бүхий лобби зэргийг байршуулж өгсөн. Энэ нь Монголд баригдаж байгаа бусад орон сууцаас ялгарах онцлог нь болж байгаа юм. Мөн өрөөний талбайн ашиглалтыг маш давуу байдалтайгаар гаргасан. Өрөөний загварын тал дээр 45 хувилбараас сонголт хийх боломжийг худалдан авагчдадаа олгож байна. Барилгын материалын хувьд дэлхийн зах зээл дээр хамгийн шилдэг брэндүүдийг сонгосон нь бас нэг давуу тал болж байгаа.

Өөр нэг зүйл бол Монгол орон эрс тэс уур амьсгалтай үүгээрээ Сингапур улсаас ялгаатай. Манай барилгын төслийг удирдагчийн зүгээс Монголын уур амьсгалын онцлогт тохируулан барилгын ажлын шат бүрт зохих арга хэмжээг аван ажиллаж байна. Мөн “Morning Star Residence” төсөл хэрэгжихэд хоёр талын баг маш сайн бүрдэн ажиллаж чадаж байгаад миний хувьд их сэтгэл хангалуун байгаа.

-“Morning Star Residence” төслийн барилгын ажлыг хэн удирдаж байгаа талаараа сонирхуулна уу?

-Барилгын салбарт олон жил ажилласан Сингапурын барилгын салбарын шилдэг инженерийн нэг Ли Хэнг Кокын шууд удирдлаган доор манай орон сууцны төслийн ажил явагдаж байгаа. Дизайн, архитектор, угсралтын ажлыг төлөвлөлтийн дагуу маш сайн хийж байгаа нь энэ хүнтэй шууд холбоотой.

-Баянзүрх дүүргийн Намьяан-Жүгийн гудамжинд “Morning Star Residence” төслийн хүрээнд хийгдэж байгаа орон сууц хэзээ ашиглалтад орох вэ?

-2017 оны долдугаар сард бүрэн ашиглалтанд оруулахаар шаргуу ажиллаж байна.

-Сингапур улсын ард иргэдийн бахархал нь юунд оршдог вэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөмөөр байна?

-Сингапур улс өнөөгийн дэлхийн бизнесийн орчин бүрдэж чадсан улс болж чадсан нь бидний өнгөрөгч 50 жилийн хугацаанд сайн хөдөлмөрлөж чадсантай салшгүй холбоотой. Мөн дээр дурьдсанчлан, засгийн газрын бодлого маш чухал байсан. Тэр утгаараа өнөөдөр Сингапур улс дэлхийд бизнесийн сайн хамтын түнш болж чадлаа. Бидний хийж чадах юм бол түүнийг зах зээлд үр дүнтэй, чанартай гүйцэтгэж чадна гэдэг зарчим өнөөдрийн өндөр хөгжилд хүргэсэн байх. Хамгийн том бахархал бол бид олон улсад хүмүүсийн итгэлийг төрүүлж чадсан явдал юм. Үүгээрээ өнөөдөр Сингапур улсын хөгжлийг дэлхийн нийт сонирхож байгаад л талархаж байна. Тийм учраас тэнд бизнесийн итгэлцэл сайн бүрдэж чадсан. Энэ нь Сингапурын улсын хурдтай хөгжлөөр харагддаг. Үүгээрээ л бахархаж байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн