ОУВС-гийнхан гараа сунгах уу?

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.01

Олон улсын валютын сан/ОУВС/-гийнхан өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-ны хооронд Улаанбаатарт ажиллаж, Монголын эдийн засгийн нөхцөл байдалтай танилцаад буцсан билээ. Үүний өмнө Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар АНУ-ын Вашигтон хотноо ОУВС-гийнхантай уулзсан. Тэгвэл ОУВС-гийнхантай хийх гурав дахь хэлэлцээ Улаанбаатарт болох гэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын ихээр ОУВС-ийн төлөөлөгчид Улаанбаатарт ирж тодорхой хэлэлцээ хийхээр болжээ.

Монгол Улсын зээлжих зэрэглэл бүхий л төвшинд буурч, эдийн засагт хямрал нүүрлээд байгаа. Тиймээс эрх баригчид ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, мөн Хятадаас хөнгөлөлттэй зээл авах гээд бүхий л боломжийг эрэлхийлж байгаа.

Эдийн засагчдын хувьд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн сахилга бат бий болно гэж үздэг. Харин улстөрчдийн хувьд “Стэнд бай” хөтөлбөр эдийн засгийг улам борцолдог гэсэн тайлбар хийдэг.

“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд нэг, хоёр удаа хэлэлцээ хийгээд болчихдог асуудал биш. Олон сараар яриа хөөрөө, зөвшилцөл, тохироо явагдана. Хоёр тал боломжтой нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсний дараа “Стэнд бай” хөтөлбөрт хамрагддаг. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд 1-1.5 тэрбум хүртэлх ам.долларын зээл авах боломжтой аж. Дээр нь Японоос хоёр тэрбум хүртлэх долларын зээл өгөхөө илэрхийлээд байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас төсвийн тэнцвэртэй байдал алдагдсан тул Монголын Засгийн газар эдийн засгаа тогтворжуулахаар “Стэнд бай” хөтөлбөрийг 2009 оноос ОУВС-тай хамтран хэрэгжүүлж 2010 оны аравдугаар сард дууссан байдаг. Үүний үр днд төсөв, санхүүгийн байдал тогтворжиж, төсвийн алдагдал бууран төлбөрийн тэнцэл сайжирсан гэсэн дүгнэлтийг тухайн үед ОУВС-гаас өгч байжээ.

ОУВС-гийн шаардлага нэг үеэ бодвол уян хатан болсон гэж эдийн засагчид хэлдэг. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал Монгол Улс

  • Төлбөрийн балансын тэнцлийг хангах,

  • ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах,

  • Эдийн засгийн өсөлтийг дэмжин , ядуурлыг бууруулах,a

  • Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх,

  • Зээл хумих зэрэг шаардлагуудыг биелүүлэх юм байна.

ОУВС-гийнхантай хийх хэлэлцээ амжилттай болбол ирэх оны хоёрдугаар сард багтан “Стэнд бай”-д хамрагдах боломжтой болно гэдгийг Сангийн сайд нэгэнтээ хэвлэлийнхэнд хэлсэн билээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн