Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.12.01 |
Хөгжлийн банкнаас гурван их наяд төгрөгийн хөрөнгийг Засгийн газраас эргэн төлөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан гэдгийг шинээр томилогдсон Б.Батбаяр хүртэл ярьж байсан. Харин 2.6 их наядыг арилжааны төслүүдэд зарцуулснаас “МАК”-ийн хэрэгжүүлсэн Хөв цавын цементын үйлдвэр болон Монполиментын хэрэгжүүлсэн “Монцемент” төсөл 60 гаруй сая ам.долларын зээл олгосон нь худлаа биш шүү дээ.
Ямар зорилготойгоор бондын мөнгийг улс төржүүлж, хэний тусын тулд улс орноо хорлоод байгааг ойлгохгүй юм.
Улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог хараат бус гурван байгууллагын хоёр нь буюу “Moody's, Fitch агентлагууд гэхэд л хэдхэн хоногийн зайтайгаар Монголын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Ингэснээр мөнгө Монголоос улам холдож байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол найдваргүй шүү л гэсэн “зарлал” шүү дээ. Бид олон улсын хараат бус байгууллын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж хичнээн тийчлээд нэмэргүй. Хоорондоо сэдэв болгон дээр “байлдаад” байвал бидний нэр хүнд гадаад зах зээлд улам л унана. Уг нь монгол нь монголтойгоо хамтраад Тавантолгойгоо, Гацууртаа хөдөлгөж болох баймаар. Монгол нь оросын хувийг худалдаж авч байгаад баярлах ёстой байтал бид л хоорондоо хэрэлдээд байгаа биз дээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тонн тутамдаа 200 долларт хүрч байхад монголчууд тонн нүүрсээ 30 ам.доллараас 50 болгосондоо сэтгэл ханаад сууж байна. Яагаад гэвэл төмөр замгүй Монголын нүүрс хэзээ ч дэлхийн зах зээлийн үнээр зарагдахгүй. Бид мөнгөтэй байсан ч төмөр замаа тавьж, Тавантолгойгоо хөдөлгөж чадахгүй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл АН нь МАН-тайгаа, МАН нь АН-тайгаа, Женко нь MSC-тэйгээ, монгол нь монголтойгоо зодолдоод л дуусна. Ингээд мөрийцсөн ч бараг алдахгүй дээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |