ТОП-20 индекс хоёр өдөр дараалан өсөв

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.11.30

Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн /2016.11.30/ арилжааны үр дүнд зах зээлийн голлох индексүүд өслөө.

ТОП-20 индекс өмнөх өдрөөс 90.57 нэгж буюу 0.82 хувиар өсч 11,093.11 нэгжид хүрсэн бөгөөд сүүлийн хоёр өдөр дараалан өсөв.

Индексийн өсөлтийг сагсанд багтаж буй дараах компаниудын ханшийн өсөлт дэмжлээ. Үүнд:

  • Говь /MSE:U/-ийн ханш 3.82 хувийн
  • Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш 0.39 хувийн
  • Сүү /MSE:SUU/-ийн ханш 5.51 хувийн
  • Ремикон /MSE:RMC/-ийн ханш 9.80 хувийн
  • Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 5.47 хувийн

Харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийн хувьд 4.23 нэгж буюу 0.54 хувиар өсч 789.47 нэгжид хүрлээ.

www.marketinfo.mn сайтаас тооцож байгаа салбарын индексийн өөрчлөлтийг харвал гурван салбарт өсөлт гарч, мөн гурван салбарын индекс буурлаа.

Үүнд, Уул уурхайн салбарын индекс өмнөх өдрөөс 2.76 хувиар өсч 82.31 нэгжид хүрсэн бол хүнсний салбарын индекс -0.89 хувиар буурч 94.35 нэгжид хаагдлаа.

Үнэт цаасны арилжааны хувьд 387,280 ширхэг үнэт цаас 551.53 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Үнэт цаасны төрлөөр нь задлан харвал хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын 3,400 бонд 329.02 сая төгрөгөөр зарагдсан бол 383,880 ширхэг хувьцаа 222.51 сая төгрөгөөр арилжигдлаа.

Ангилалын хувьд I ангилалд зургаан компанийн 165,551 ширхэг хувьцаа 97.85 сая төгрөгөөр арилжигдсан бол II ангилалд 17 компанийн 193,317 ширхэг хувьцаа 79.59 сая төгрөгөөр, III ангилалд гурван компанийн 25,012 ширхэг хувьцаа 45.08 төгрөгөөр тус тус зарагдав.

Бүтцээр нь харвал нийт арилжааны үнийн дүнгийн 59.7 хувийг Засгийн газрын бонд, үлдсэн 40.3 хувийг хувьцааны арилжаа бүрдүүлсэн байна.

Арилжааны идэвхийн үнийн дүн, тоо ширхэгээр АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа тэргүүлсэн бөгөөд тус компанийн 154,810 ширхэг хувьцаа 56.60 сая төгрөгийн үнийн дүнтэй арилжигдав.

Салбарын үзүүлэлтээр хүнсний салбарын хувьцаа тоо ширхгийн 45.58 хувийг, уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 79.93 хувийг бүрдүүлсэнээр хоёр дахь өдрөө тэргүүлжээ.

Ханшийн өөрчлөлтийн хувьд есөн хувьцааны ханш өсч, найман компанийн хувьцааны ханш буурсан ба Ремикон /MSE:RMC/-ийн хувьцааны ханш 9.80 хувийн өсөлтөөр, Түшиг уул /MSE:TUS/-ийн ханш -14.91 хувиар буурчээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн