Хомсодсон валютын хадгаламж 5,2 хувиар өсчээ

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.11.30

Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод инфляци 0,8 хувиар буурсан хэмээн Монголбанк өнөөдөр /2016.11.30/ мэдээллээ. Хүнсний ногооны үнийн бууралт, мах, махан бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс шалгаалан инфляц буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, хүнсний ногооны бүлгийн үнэ -0,5 нэгж хувь, мах махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ -0,4 нэг хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Мөнгөний нийлүүлэлт 11 их наяд 506,3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх есдүгээр сараас 56,1 тэрбум төгрөг буюу 0,5 хувиар өсчээ. Мөн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 0,8 хувиар өсөлттэй гарсан бол гадаад валютын хадгаламж 127,3 тэрбум буюу 5,2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Банкуудын чанаргүй зээл нэг тэрбум 136,1 төгрөг буюу нийт зээлийн 9,1 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийг ангилж үзвэл, үл хөдлөх хөрөнгө таван хувь, барилгын салбар найман хувь, уул уурхай 32 хувь, худалдааны салбар 20 хувь, боловсруулах салбар 13 хувь, үлдсэн 22 хувь нь бусад гэсэн үзүүлэлттэй гарчээ. Мөн өнгөрсөн аравдугаар сарын  банкны салбарын нийт актив нь 24,7 их наяд төгрөг байгаа бол 12,5 хувь нь зээл, нэг хувь нь үнэт цаас, 2,8 хувь Засгийн газрын үнэт цаас, 2,3 хувь гадаад актив, 2,4 хувь нь банкны нөөцтэй гэсэн тооцоо гарчээ. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь 2016 оны эхний арван сарын байдлаар 1023,3 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 15,7 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн