Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.11.30 |
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийн хүндрэлийг давах хөтөлбөрийг баталсан билээ. Хуралд оролцсон гишүүдийн 82 хувь нь уг хөтөлбөрийг дэмжсэн ч энэ үеэр цөөнх төдийгүй олонхийн бүлгийн олон гишүүн засгаас оруулж ирсэн хямралаас гаргах бодлогод сэтгэл дундуурхан байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын сонгуулиар Монгол ардын нам макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангасан хөрөнгө оруулалт, бүтээмжийг нэмэгдүүлсэн бизнес эрхлэлт, баялгийн зохистой хуваарилалтыг дэмжсэн хариуцлагатай, сахилга баттай, төсөв мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ амалсан. Гэвч, эрх баригчдын эдийн засгийн хямралаас гаргах бодлого эхнээсээ л хэл ам, шүүмжлэлийг дагуулж байна.
Уг нь эдийн засгаа хямралаас гаргах эрх баригчдын эхний бодлого ирэх оны төсвийн алдагдлаа тэглэхээс эхлэх байлаа. Хоёр их наяд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталсан эрх баригчид эдийн засгаа яаж сэргээх гээд байгаа юм, бүү мэд. Нэг сайхан хөтөлбөр батлагдчихаар болоод явчихна гэж бодоод байх шиг. Эрх баригчдын үг, үйлдлийн зөрүүг харахад нэг гараараа хямрал үйлдвэрлэж, нөгөө амаараа хямралтай тэмцэнэ гэж байгаатай л ялгаагүй харагдаж байна.
Монголын эдийн засгийн хямрал нэг хоёр жилдээ бий болчихоогүй гэдгийг манай улстөрчид сайн мэдэж байгаа. Засаглалын хямрал, бүлэглэлүүдийн зодоон, бодлогын алдаа, улстөрчдийн хувийн тоглолт, хууль эрх зүйн тогтворгүй байдал, “поп”-уудийн элийрэл гээд Монголын дотоодын олон хүчин зүйлээс шалтгаалж жилдээ 4.7 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт дүрвэж, төгрөгийн ханш 30 хувиар уначихаад байгаа билээ. Тэгэхээр бидэнд өөдрөг төсөөлөлтэй, гоё амлалттай, албархуу үгтэй хөтөлбөр биш бодит агуулгатай, хөрсөн дээрээ хэрэгжиж чадах л бодлого хэрэгтэй байна. Үг үйлдлээ яаж цэнэх вэ, алдаагаа яаж засах вэ гэдгээс хямралтай тэмцэх ажлаа эхлэх ёстой гэсэн үг.
Өмнөх парламентын үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч, Ч.Сайханбилэг ч эдийн засгийг хямралаас гаргах хөтөлбөрийг УИХ-аар батлуулж л байсан. Гэхдээ Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хөтөлбөрөөс шал дордож гээд намын бүлгийнхэн нь хүртэл шогширч сууна. Ядаж байхад Засгийн газрын нэр нь Мэргэжлийн тодотголтойг хэлэх үү?!
Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар:
Монгол Улсын 2017 оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг түвшинд хүргэх, активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлж, банкны системийн чанаргүй зээлийг бууруулах,
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулах,
Хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавихад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх
Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх, нүүрс угаах, гүн боловсруулах, нүүрсний нийлэг хий гаргах үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих
Төвийн сахилга батыг сайжруулах, төв банкны засаглалыг сайжруулах зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжих хариуцлагатай засаглалыг бүрдүүлэхэд чиглэсэн хууль эрхзүйн орчныг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Эндээс харахад эдийн засгийг хямралаас гаргах эрх баригчдын бодлого шинэ юм нэг ч алга.Засаг болгоны барьж оруулдаг, авах ч юмгүй, хаях ч юмгүй хөтөлбөрүүдийг нэг болжээ гээд хэлчихвэл бодит үнэнээ хол зөрөхгүй л болов уу. Чухамдаа ачааны хүндийг үүрнэ гэж амалж гарч ирсэн МАН-ынхны боловсруулсан, батлуулсан хөтөлбөрийг харахад парламент нь ч, засаг нь юу ч хийхгүй нь гэсэн дүгнэлт хийхэд хүрч байна. Яагаад гэвэл хямралаас гаргана гэсэн хүлээлт болон найдлага уг хөтөлбөрөөс үзэгдэх нь бүү хэл “үнэртэж” ч чадахгүй байна шүү дээ.
Уг нь хямралаас гаргах бодлого гэдэг утгаараа эдийн засгийн хөтөлбөр илүү товч, илүү бодитой, илүү итгэл төрүүлсөн байх ёстой л доо. Тэдэн сарын дотор Тавантолгойгоо хөдөлгөнө гэх ч юм уу, валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд алтны үйлдвэрлэлийг ингэж дэмжинэ гэсэн бодитой бодлого л хэрэгтэй байгаа юм. Түүнээс нэг ерөнхий хөтөлбөрийг хэн ч боловсруулчихаж чадна л даа.
Эрх баригчдын баталсан хямралыг давах хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүрэх гэнэ. Тэрчлэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болно гэжээ. Яахав, сайхан сонсогдож байна л даа, гэхдээ хямралаас гаргах бодлого гэхэд дэндүү ерөнхий юм. Иймэрхүү ерөнхий, бөөрөнхий хөтөлбөр эдийн засгийг хямралаас гаргаж чадах нь юу л бол. Чин үнэнийг хэлэхэд шилний цаанаас чихэр долоолгосон хөтөлбөр л болж дээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |