Санхүүгийн зах зээлийн тухай иргэдийн мэдлэг, мэдээлэл тааруу байна

Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо

Нийтлэгдсэн : 2016.11.29

Санхүүгийн зохицуулах хорооны хүсэлтийн дагуу эдийн засгийн судалгааны “NRCC” ХХК “Иргэдийн санхүүгийн байдал ба санхүүгийн зах зээлийн тогтолцоо” сэдвээр судалгаа хийснээ танилцууллаа. Энэ оны 9,10 дугаар сард хийсэн дээрх судалгаагаар иргэдийн санхүүгийн зах зээлд оролцох оролцоо хангалтгүй байгаа нь харагджээ. Даатгал, хөрөнгийн зах зээлд судалгаанд оролцогчдын 10 хүрэхгүй хувь нь хамрагддаг гэсэн байна. Үүний шалтгааныг тодруулсан асуултадсанхүүгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл байхгүй гэж хариулжээ. Тодруулбал, нийт оролцогчдын 1/5 нь даатгалын зах зээлийг мэдэхгүй гэсэн бол 70 гаруй хувь нь хөрөнгийн зах зээлийн талаар ямар ч мэдлэг, ойлголтгүй гэсэн байна.

 Судалгааны “NRCC” ХХК санамсаргүй түүврийн аргаар өрхүүдээс судалгаа авч “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийг тогтмол гаргадаг бөгөөд эдийн засгийн өнөөгийн байдалд өгч буй иргэдийн үнэлгээ дүгнэлт, ирээдүйн хүлээлтийг ерөнхий үзүүлэлтүүдтэй харьцуулан тооцдог байна. Тус байгууллагатай Санхүүгийн зохицуулах хороо хэд хэдэн чиглэлээр судалгаа хийлгэхээр санал тавьсан бөгөөд эхний судалгаа нь энэ юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн