Долларын үнэ өссөнийг өөр өөрөөр тайлбарлав

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.11.29

МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав америк долларын үнэ өссөн шалтгааныг ингэж тайлбарлав.

Нэгдүгээрт, өмнөх Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөр нэрээр сонгуулийн өмнө 1.7 их наяд төгрөгийг зэх зээлд бэлнээр гарган, их хэмжээний төгрөгийг ямар ч тооцоогүй иргэдэд нийлүүлсэн.

Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь ирэх хавар хүртэл ам.долларын ханш өндөр хэвээр байна, энэ нь зохиомол өсөлт мөн гэж хариулжээ. 

Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа 483 сая ам.долларыг долоо хоногийн дотор буюу маш богино хугацаанд бэлнээр төлсөн. Энэ худалдан авалтад мэргэжлийн хүмүүсийг оролцуулаагүйн дээр Монголбанк зохих байр сууриа илэрхийлээгүй гэв.

“Энержи ресурс” компани олон улсын хөрөнгийн зах зээлээс 800 орчим сая ам.долларын хөрөнгө босгон, Ухаа худаг төслийг эхлүүлж байв. Тухайн үед Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Пүрэвдорж энэ мөнгийг нэг дор Монголд оруулж ирэх нь эрсдэл дагуулж болохыг анхааруулж байжээ. Иймд МҮХАҮТ 49 хувийн төлбөрийг гүйцэтгэхдээ урт хугацаанд хуваан төлөх аргыг ашиглан, ханшийн өсөлтийг хаах байсныг онцоллоо.

Харин Монголбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл дараах хоёр шалтгаан ам.долларын үнийн өсөлтөд шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

  • Манай улсын эдийн засгийн бүтэц буруу,
  • Гадаад валютын худалдааны дэд бүтэц хөгжөөгүй.

Тодруулбал валют арилжаа ил тод, нээлттэй болдоггүй. Арилжаанд оролцогч талуудад хэдэн ам.долларыг хэн ямар үнээр худалдаалах гэж байгаа нь тодорхойгүй байдаг гэсэн юм. Иймд Монголбанкнаас валют арилжааны цоо шинэ платформ бий болгон, арилжааг олон улсын жишгийн дагуу явуулахаар төлөвлөжээ. Ингэснээр доллар өснө гэсэн дам, цуу ярианд автаж, төгрөгөө долларжуулдаг үзэгдэл буурч, мэдээллийн тэгш бус байдал арилах аж. Үүний тулд мэдээлэл технологийн програм хангамж хөгжүүлэх, зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна. Харин сэтгүүлчид ханшийн өсөлт хяналтаас гарч, хоолойд хутга тулгасантай адил нөхцөл байдал үүсчихээд байхад Монголбанкнаас авч буй арга хэмжээ урт хугацаа шаардсан ажил байгаад шүүмжлэлтэй хандаж байв.          

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болсон, “Валютын ханшийн огцом хэлбэлзэл, түүнийг тогтворжуулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөлийн судлаач А.Мөнхцог мөн оролцлоо. Тэрээр иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг танилцуулав. Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь ирэх хавар хүртэл ам.долларын ханш өндөр хэвээр байна, энэ нь зохиомол өсөлт мөн гэж хариулжээ. 

Энэ мэтээр бизнес эрхлэгчид болон эрх баригчид, шийдвэр гаргагчид ханшийн өсөлтийн шалтгааныг өөр өөрөөр тайлбарлаж байна. Энэ тохиолдолд хоолойд хэдийнэ тулчихсан асуудлыг шийдэх гарцыг эрж олох, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн