МОНГОЛЫН КОМПАНИУД ЗАСАГЛАЛ МУУ БАЙГАА НЬ ЦААШИД ОРШИХ УУ, ЭС ОРШИХ УУ?

Нийтлэгдсэн : 2016.11.29

 

Аливаа жижиг зүйлээс том амжилтанд хүрдэг шиг жижигхэн алдаанаас том хохирол амсдаг. Асуудлыг урьдчилан харж эрсдэлээ тооцож байж л зөв шийдвэр гаргадаг байна.

Аливаа бизнест, хувийн амьдралдаа алдаа гаргахгүй байна гэж байдаггүй. Иймээс гаргасан алдаанаас сургамж авч дахиж алдахгүй байх нь хамгийн чухал гэдгийг хүн бүр л мэднэ. Алдаа гаргахгүйн тулд албан тушаалтан, хувь хүн, компани болон төр засаг хүртэл сайн засаглалтай байж л чадвал улс орон хөгждөг. Өндөр хөгжилтэй улс орнууд засаглалаа сайжруулж байж л хөгжиж чадсан гэдэг.

Монгол улс асар их байгалийн нөөцтэй ордуудаа ашиглахдаа зөвхөн хэсэг бүлэг хүмүүс ашиг олохын төлөө бус улс орны эдийн засгийн хөгжилд үр ашигаа өгөхөөр тооцож, эрсдэлийг урьдчилан харж зөв шийдвэр гаргасан бол Монголын эдийн засаг ингэтлээ доройтохгүй байсан.

Улс орон яагаад хөгжихгүй байгаа вэ гэвэл улс төрчид, компаниуд нийтийн эрх ашгийг хүлээн зөвшөөрөхгүй зөвхөн хувийн ашиг сонирхолоо урдаа тавьж хамтын удирдлагыг зохистой хэрэгжүүлэхгүй, засаглалын хямралаас гарч чадахгүйд байна гэж манай судалгаагаар нотолсон.

Олон компани өөрсдийн хүч хөдөлмөрөө шингээж босгосон хөрөнгөө өр зээлдээ алдаж байна. Хамтын удирдлагыг зөв хэрэгжүүлдэг сайн засаглалтай, чадварлаг боловсон хүчинтэй байсан бол бодлогогүй буруу шийдвэр гаргаж алдахгүй байсан бизээ.

Иймд компаниуд тулгамдаж байгаа асуудалдаа хөндлөнгийн шинжилгээ хийлгэж сайн засаглалтай болох талаар бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бол туслахад бэлэн байна.

Манай page групп  https://www.facebook.com/nccg2016/ болон  http://governance.mn/  цахим хуудаст орж бизнес, эдийн засгийн мэдээ мэдээллийг тогтмол хүлээн авч уншаарай. Та бүгдийн хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

 

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн