Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар мэдээлэл сонсоно

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.11.29

Өнөөдөр Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороод хуралдана.

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд болох бөгөөд:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэнэ.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд болно. Хуралдаанаар

  • Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх, чөлөөлөх тухай;
  • Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаархи Эрчим хүчний сайдын мэдээлэл;

3.Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд болох бөгөөд Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээллийг сонсоно.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн