ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД үндэсний чуулган боллоо

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2016.11.28

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба,Байгаль Орчин аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагуудтай хамтран “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганыг зохион байгууллаа. 

2015 оны 9 дүгээр сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 дугаар чуулганаар НҮБ-ын гишүүн орнууд “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталж, тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг тодорхойлсон билээ.

 

Харин 2016 онд Монгол улсын Их хурал Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн үзэл санаанд суурилсан, Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл, тулгамдаж буй асуудлуудтай нягт уялдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батласан юм. Энэхүү баримт бичгийг төлөвлөлтөөс хэрэгжилтэд хүргэх зорилгоор тус чуулган зохион байгуулагджээ.

Чуулганы хүрээнд “Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд хэмжээний уулзалт, “Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан, “Тогтвортой хөгжлийн санхүүжилт” форум зэрэг уулзалтуудыг зохион байгууллаа. 

 

Төрийн ордонд зохион байгуулагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд хэмжээний уулзалтаар  Монгол улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо, салбар дундын нэгдсэн зохицуулалт, төлөвлөлт, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцжээ. Олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилготой тус уулзалтад УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдын ажлын алба, салбарын яамд, Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, аймгуудын засаг дарга нар, эрдэмтэд, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн 160 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Монгол улс тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд шилжихэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ногоон хөгжилд манлайлал үзүүлж буй аймгуудын туршлага, аргазүй, хэтийн зорилго, үйл ажиллагааг хуваалцах, хэлэлцэх зорилготой “Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаанд БОАЖ Яам, аймгуудын засаг дарга нар, Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын төлөөлөгчид, тогтвортой хөгжлийн боловсрол төслийн ажилтнууд, олон нийт иргэдийн төлөөллүүд оролцов. 

 

Хуралдаанаар ногоон хөгжлийн манлайлал, аймаг сумын хөгжлийн төлөвлөгөө, хэрэгжилтийн бодлого, бүс нутгийн хөгжлийн туршлага, орон нутгийн ногоон хөгжлийн үйл ажиллагаа, мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо зэрэг асуудлаар хэлэлцүүлэг хийн ярилцаж дараагийн алхам, үйл ажиллагаагаа тодорхойллоо.

“Монгол Улсын тогтвортой санхүүжилт /ТОС/-ийн Форум-2016” форумаар ТоС хөтөлбөрийн хэрэгжилт, явц,  цаашдын алсын хараа, зохион байгуулагч байгууллагууд, банкны бус санхүүгийн салбарын хамтын ажиллагаа, Ногоон зээлийн сан төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүнгээс танилцуулж, цаашид төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэв. Уг форумыг Голомт банк, Монгол банк, Сангийн яам, СЗХ, НЗД, МҮХАҮТ, Олон улсын санхүүгийн корпораци/IFC/, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага/GGGI/, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл/PAGE/, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл/ESD/ зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

“Монгол улсын Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулган ийнхүү амжилттай зохион байгуулагдаж олон туршлага, шийдэл, гарцыг хэлэлцлээ. Түүнчлэн БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол “Тогтвортой ногоон хөгжлийн төлөөх түншлэлийн уриалга”-ыг албан ёсоор танилцуулаад байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн