Нийтлэгдсэн : 2014.11.04 |
“Женко тур бюро” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2012 оны 5 сарын 3-ны өдөр Баянгол ресторанд хуралдсан байна.
Тус хурлаар компанийн санхүүгийн болон бизнес үйл ажиллагааны тайлан, 2012 оны бизнес төлөвлөгөө, компанийн шинэ хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компанийн дүрмийн өөрчлөлт, мөн шинэ хуульд нийцүүлэн ТУЗ-ийн гишүүдийг сонгох, тэдгээрийн зардлын төсвийг батлах зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.
Өнгөрсөн онд “Женко тур бюро” ХК нь 2 тэрбум 281 сая төгрөгийн борлуулалтын орлого олж, 1 тэрбум 326 сая төгрөгийн борлуулалтын зардал, 686,6 сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гаргаж, нийтдээ 199,9 сая төгрөгийн цэвэр ашиг (2010 оноос 49.52%-иар өссөн)-тай ажилласан байна.
Компанийн нийт орлогын 36.1%-ийг Чингисийн хөшөө цогцолбор, 11.1%-ийг 13-р зуун цогцолбор, 26.9%-ийг гадаад аялал, 25.9%-ийг дотоодын аялалаас олсон байна.
Тус компани нь 2011 онд 73 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж нийтдээ 114,213 зочин (2010 оноос 13,4%-аар өссөн) хүлээн аван ажилласан бөгөөд үйлчилгээний стандартыг чанаржуулах, сайжруулах зорилгоор ажилчидаа “Үйлчилгээний соёл”, “Үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа” сэдвүүдээр сургалтанд хамруулан, туршлагажуулсан байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |