Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.11.28 |
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүртлээ улсын үнэт цаас ба алтны үнэ унасан зэрэг нь Трампын ялалтын цуурай болж байна. Гэтэл нарийвчлан авч үзвэл алтны үнийн уналтын шалтгаан огт өөр ажээ.
Нэн түрүүнд Энэтхэгийн мөнгөний шинэчлэлийн түүх нөлөөлжээ. Энэтхэгт алтыг импортоор гаргахгүй гэсэн ярианы дараа алтны бөөний үнэ өсч эхлэв. Хэрэв энэ цуу яриа үнэн болж таарвал зах зээлд жинхэнэ цочрол гарах байх. Үнэт металлын Энэтхэгийн импорт нь 700 тонн юм.
Үүний улмаас нэг унци алтны үнэ 200 ам.доллар хүрч магадгүй гэж MarketWatch мэдээлэв. Уг хэвлэл сануулснаар, 1971 онд Америкийн ерөнхийлөгч Ричард Никсон “Алт стандартаас гарна” гээд бас л нэг том дуулиан гаргаж байсан билээ. Хэрэв Энэтхэг импортоо зогсоовол дээрх хэрэгтэй адилтгах хоёр дахь түүхэн үйл явдал болох юм.
Трамп ялсан гэх мэдээний дараах алтны худалдааны ханш навс унасныг графикт харуулжээ.
Алтны импорт зогсоно гэсэн сургаар алтны худалдаа нэмэгдэж, харин үнэ нь 0,7 хувиар буурчээ.
Сануулахад, саяхан Энэтхэг том дэвсгэртийг гүйлгээнээс гаргах шийдвэр гарган хүн амын дунд бужигнаан үүсгээд авсан билээ. Таван зуут ба мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс гаргахаар болсон нь хүн ам болон жуулчдын дунд гэнэтийн цохилт болсон билээ. Энэтхэгийн сүүдрийн эдийн засаг нь хэтэрхий том учраас дээрх шийдвэр нь ядуу бага орлоготой хүмүүст цохилт болсон юм.
Хүн ам нь бэлэн мөнгөөр ажиллаад дассан учир тэдэнд богино хугацаанд цахим арилжаанд шилжих нь том асуудал болов. Эдгээр дэвсгэртүүдэд бэлэн мөнгөний 20 хувь, өр зээлийн 80 хувь ноогдож байгаа ажээ.
Ийм шийдвэр нь эдийн засгийг сүүдрийнхээс гарган, авлигатай тэмцэхэд тустай гэж Ерөнхий сайд Моди өөрөө үзэж байна. Тэр нь сүүдрийн эдийн засгийн ДНБ-нд эзлэх 20 хувийг нь буулгах гэнэ. Энэтхэг шинэчлэлийнхээ хэд хоногт 5,45 их наяд рупийг гүйлгээнээс гаргасан байна. Арваннэгдүгээр сарын эхнээс рупийн доллартай харьцуулсан ханш 2,03 хувиар хямдарч 0,014 болжээ. Мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргаснаар өмнө нь нуудмал байсан орлогоо мэдүүлэхэд хүртэн татвар цуглуулахад тустай болно гэж засгийн газар үзжээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |