Дэлхийн банкны зөвлөх даатгалын салбарынхантай дугуй ширээний ард уулзлаа

Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо

Нийтлэгдсэн : 2016.11.25

  Даатгалын салбар үүсч хөгжсөний 82 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан санхүүгийн зах зээл, тэр дундаа даатгалын салбарын үйл ажиллагааг чадавхижуулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх ажилд зөвлөгөө туслалцаа үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны зөвлөх Майкл Кохн Монгол Улсад ирээд байна. Санхүүгийн зохицуулах хорооны хүсэлтийн дагуу ноён Майкл Кохн энэ өдөр даатгалын салбарт тулгамдаж буй асуудал, бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион  байгууллаа.

   Хэлэлцүүлгээр даатгалын салбарт мэргэшсэн хүний нөөцийг чадавхижуулах, нэгдсэн мэдээллийн сан бий болгох, олон нийтийн даатгалын талаарх мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, даатгалын салбарын холбоодын чадавхийг сайжруулах зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

  ХэлэлцүүлэгтСанхүүгийн зохицуулах хорооны удирдлага, Даатгалын газрын мэргэжилтнүүд, даатгалын17 компанийн төлөөлөл оролцлоо.

  Манай улсын даатгалын салбарт ердийн, урт хугацааны, давхар даатгалын нийт 17 компани, даатгалын зуучлалын 40 компани, даатгалын хохирол үнэлгээний 29 компани, 3020 гаруй даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж байна. 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн