Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.11.25 |
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилох шийдвэрийг гаргалаа. 2012 онд Ардчилсан нам засгийн эрхийг авсны дараа “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг чөлөөлж, оронд нь Ц.Даваацэрэнг томилсон. Ц.Даваацэрэн нь гурван жил гаруй “Эрдэнэт”-ийг удирдаад ийнхүү ажлаа өгч байна.
Тус үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг “Монголын зэс компани” эзэмшдэг. Тиймээс “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн долоон хүний дөрвийг нь Засгийн газраас гурвыг нь “Монгол зэс” компаниас томилсон.
Ингээд “Эрдэнэт”-ийн дарга нарыг танилцуулъя.
Тэрбээр өдгөө 61 настай, 1955 онд төрсөн. Монгол Улсын Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өнгөрсөн жил насны амралтдаа гарсан байх ёстой байжээ. Уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. Техникийн шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй. “Бор өндөр”-ийн уурхайтай холбоотой хэл ам, түүнийг байнга дагадаг. Түүний хувьд яамны дэд сайдаас “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлыг сэнтийг илүү үзсэн бололтой. Төрийн албанд 32 жил ажиллаж байгаа. М.Энхболдын хүн гэж түүнийг дүгнэх хүмүүс намынхан дунд олон байна. Учир нь 2014 оноос 2016 оны сонгууль хүртэл МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Өдгөө 44 настай, 1972 онд төрсөн. Багш, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Ажлын гараагаа 1994 оноос эхэлсэн бөгөөд үүнээс төрд таван жил ажиллажээ. Түүнийг бас л М.Энхболдын ойрын хүн гэсэн яриа улс төрийн хүрээнээс сонсогдож байсан.
“ЭРДЭНЭТ”-ИЙН ТУЗ-Д ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛӨХ ХҮМҮҮС
У.Бямбасүрэн
Д.Дэмбэрэл
Г.Нандинжаргал
Н.Доржсэмбэд
“МОНГОЛ ЗЭС”-ЭЭС ТОМИЛОГДСОН ТУЗ-ИЙН ГИШҮҮД
Да.Ганболд
О.Орхон
М.Мөнхбаатар
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |