Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.11.22 |
Ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гариг /2016.11.28-29/-т Лондон хотод “Mines and Money” хөрөнгө оруулалтын чуулган болно. 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг чуулганд Монгол Улс төлөөллөө оролцуулахаар болжээ. Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах стратеги, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм байна. Чуулганы эхний өдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “MINEX EURASIA-2016” хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулна. Чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс Монгол” компани хамтран зохион байгуулах ажээ.мөн “Эрдэнэс Тавантолгой”, “Шивээ овоо”, “Багануур” компаниуд оролцохоор болсон байна.
“Mines and Money” хөрөнгө оруулалтын чуулганд жил бүр 75 улсаас 2500 орчим зочид, төлөөлөгчид оролцдог ажээ. Тодруулбал, 900 орчим хөрөнгө оруулалт, санхүүгийн компаниуд болон дэлхийн шилдэг 150 уул уурхайн компанийн төлөөлөгчид чуулж, тулгамдаж буй сорилтууд болон цаашдын чиг хандлагын талаар хэлэлцдэг билээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнийн уналт доод шатандаа хүрч эргээд сэргэх чиг хандлага харагдаж байгаа үед “Mines and Money-2016” болж буйгаараа онцлог юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |