Moody’s Монголын долоон банкны үндэсний валютаар олгогддог зээлжих зэрэглэлийг B3 ангилалаас Caa1 ангилал руу буулгасан байна. Тодорхой хэлбэл, “Богд Банк”, “Капитал”, “Голомт”, “ХААН”, Төрийн банк, “Худалдаа хөгжлийн банк”, “Хас” банк юм.
Moody’s Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэхдээ эдгээр долоон банкуудын гадаад валютын нөөцийн зэрэглэлийг Caa2-Caa1 болгож буулгасан байна.
Дээрх долоон банкны зэрэглэлийг тогтооход Монголын банкны системийн зээлээ эргэн төлөх чадвар болон эдийн засгийн хараат бус байдал нь өндөр хамааралтай байгаа зэргийг харилцан харгалзсан байна.
Moody’s-ийн үзэж буйгаар, Монголын банкуудын зээлээ эргэн төлөх чадвар болон хараат бус байдал нь:
-
1-т, Монгол Улсын макро эдийн засаг болон санхүүгийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг төдийгүй тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааны төрөлжилт муу байгаатай холбоотой.
-
2-т, Суурь хөрөнгөнөөс хамааран дотоодын өрийн хэмжээнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг.
Банкуудын хараат бус байдлын зэрэглэл муу байгаа нь Монгол Улсын макро эдийн засаг болон санхүүгийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг. Энэ нь тус улсын гадаад руу чиглэсэн хөрвөх чадварыг сайжруулах, ирэх 18 сард тулгарах өрийн асуудлыг шийдэхэд тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Moody’s-ийн тооцоолж буйгаар төсвийн алдагдал өмнөхөөсөө илүү урт хугацаанд илүү өргөн хүрээг хамрах бөгөөд ирэх хоёр жил эдийн засгийн маш сул өсөлтийг үзүүлэхийн сацуу Засгийн газрын өрийн дарамтыг ихэсгэх аж.
Дээрх долоон банкны гадаад валютын нөөцийн зэрэглэл нь Монгол Улсын гадаад валютын нөөцийн дээд хэмжээ Caa2 болон буурахад мөн буурсан байна. Түүнчлэн эдгээр долоон банкны үндэсний валютын нөөц, баталгаагүй өрийн зэрэглэл нь Монголын хараат бус байдлыг даган, ижил хэмжээнд буурч байгаа юм.
Мөн түүнчлэн Moody’s нь дээрх долоон банкны BCA (Baseline Credit Assessments) буюу банкуудын санхүүгийн хувьд биеэ даах чадварын зэрэглэлийг бууруулсан байна. Учир нь “Богд Банк”, “Капитал”, “Голомт”, “ХААН”, "Төрийн банк", “Худалдаа хөгжлийн банк”, “Хас” банкны зэрэглэл нь Монгол Улсын хараат бус байдлын зэрэглэлтэй ижил байгаа бөгөөд ойрын хугацаанд сайжрах магадлал тун бага байна.
Дээрх банкуудын хөрөнгийн чанар, ашигт ажиллагааны түвшинг харуулдаг (BCA) зэрэглэлийг сайжруулахыг тулд тус улсын хараат бус байдлыг сайжруулах шаардлагатай. Банкуудын ашигт ажиллагаа болон хөрөнгийн чанар нь бизнесийн орчноос маш их хамаардаг бөгөөд тогтвортой байдлыг илэрхийлдэг гол үзүүлэлт болдог.