“Эрдэнэт”-ийн хувьчлал ба худалдан авалтын тухай санал

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.11.21

Бямбасүрэн гуай бол миний хамгийн их хүндэтгэж явдаг буурай. Ардчилсан хувьсгал амжилттай болоход түүний оролцоо, дэмжлэг, маргалдагч талуудыг зохицуулах гайхалтай ур чадвар нь маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр бол улс орноо зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү жилүүдэд удирдаж авч гарсан туршлагатай эдийн засагч, улстөрч. Олон зүйл дээр би түүнтэй санал нэгддэг. Уулзаж, танилцан ярилцах юмсан гэж их хүсдэг байлаа. Өнөөдөр харин MNB ТВ-ээр шууд дамжуулагдсан хэлэлцүүлгээр эрхэм буурайтай таарч, танилцах боломж олдсон юм. Эрдэнэтийн 49%-ийн асуудал дээр бидний байр суурь зарим талаар зөрүүтэй байсан ч эцсийн дүндээ аль аль нь улс эх орныхоо ирээдүйд санаа зовсондоо олны өмнө чичлүүлэн суугаа Монгол улсын жирийн нэгэн иргэд билээ. Цагаан сараар хүндлэн зочилж, буурайтай олон асуудлаар санал солилцох завшаан олдох буйзаа.

Эрдэнэтийн 49%-ийн талаар ТВ хэлэлцүүлгээр дараах санааг хэлэв.

НЭГ: Эрдэнэтийн 49% -ийн худалдан авалт хуулийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой гэдэгтэй Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байгаа. Гэхдээ улстөрчид биш хуулийн байгууллага нь шалгаг! Улстөрчид шалгаад ирэхээр популизм нь дэндээд, хэн нэгэн ардын баатрыг тодруулахаас цааш зүйлгүй. Хуулийн байгууллага нь нөлөөлөлд автаад, ажлаа хийхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулиар нь М.Энхболдтой, УИХ -ын сонгуулиар нь МАН-тай хариуцлага тооцчих!

ХОЁР: Үнэхээр л ард түмнээ бодож байгаа бол дараах хувилбаруудаар эдийн засгийн харьцуулсан тооцоо, судалгаа хийж иргэддээ бодит мэдээлэл өгсний дараа иргэдээсээ санал асууж, шийд! Үүнд:

#1. Эрдэнэтийн 49%-ийг Оросуудад буцаан өгөхийг дэмжих. Энэ тохиолдолд бүх зүйл хуучин байрандаа үлдэнэ.

#2. 49%-ийг авсан үнэ /400 сая ам доллар юм шиг байгаа юм/ -ийг Монгол зэс компанид буцааж өгөөд, зарим улстөрчдийн хэлж байгаачлан 3 сая иргэндээ хувьцаа хэлбэрээр үнэгүй тарааж өгөх. Энэ тохиолдолд Эрдэнэт нь 49%-ийг худалдаж авсан үнээ нөхөн төлсөний дараа иргэдэд ноогдол ашиг хүртээх боломжтой болно. ЗГ-т жил бүр 51%-иар орж ирж буй ноогдол ашгийн орлого нь энэ 49%-ийг худалдаж авсан үнийг нөхөн төлөхөд эхний ээлжинд зарцуулагдах бөгөөд энэ нь дор хаяж 5-10 жил үргэлжилнэ. Үүний дараа иргэд ноогдол ашиг хүртэх боломжтой болно. Яг л Оюу-Толгой 2027 оноос ноогдол ашиг хүртээх тухай ярьж байгаад амжихгүй нь 2040 оноос ашиг хүртвэл их юм гэдэг шиг.

#3. Эрдэнэтийн ЗГ-ын мэдлийн 51%-ийг 3 сая иргэндээ үнэгүй хувьчилах. Энэ тохиолдолд иргэд шууд 2017 оноос хувьцаагаараа ноогдол ашиг хүртэх бөгөөд иргэдийн хяналттай зөв удирдлагыг хэрэгжүүлж чадвал мөн хувьцааны үнийн өсөлтөөс давхар ашиг хийх боломж бүрдэнэ. Улстөрчдийн шахаа ч багасна. Ойрын жишээ дурьдахад Энержи Ресурс сая 830 сая ам долларын өрийнхөө 400 сая ам долларыг нь тэглүүлээд, хүүг нь жилд ердөө 5% болгон бууруулж чадсан. Нүүрсээ 107$-оор үнийг нь өсгөн зарахад хувьцааных нь үнэ сарын дотор нэг дахин өслөө шүү дээ. Монголын олон мянган иргэд ЭР-ийн хувьцаанаас давхар давхар ашиг хийж чадлаа. Гэтэл төрийн өмчит ЭТТ өрөө яаж төлөхгүй удаах вэ? Нүүрсний үнэ 300$ хүрчихээд байхад яаж 30 гаруйхан доллароор зарах вэ? гэдэг л менежмент хийгээд сууж байх жишээтэй! Үр дүнд нь 1072ш хувьцаанаас ноогдол ашиг авах нь бүү хэл ноогдол алдагдал хүлээхээр болчихоод сууж байна. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн