СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.11.18

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр/2016.11.18/ болж, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр О.Батбилэгийг томилуулахаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн саналыг гишүүдийн 91.7 хувийн саналаар,

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Л.Энхтайваныг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлснийг гишүүдийн 91.7 хувийн саналаар,

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Батхишигийг Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлснийг гишүүдийн 100 хувийн саналаар,

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Баярдалайг Монголбанкнаас нэр дэвшүүлснийг 100 хувь дэмжлээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс Х.Бум-Эрдэнэ, Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг чөлөөлөхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжив.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва нэр дэвшигчдэд хандан “Санхүүгийн зах зээлийг зөвхөн банкаар ойлгоод байна. Банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас, хөрөнгийн зах зээл зэрэг бусад үйл ажиллагааг дэмжих шаардлага бий. Ашигт малтмалын тухай хуульд стратегийн орд газрын 10 хувийг Хөрөнгийн биржээр арилжаална гэж заасан байдаг ч хэрэгждэггүй. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах эхлээд хийх олон ажил Санхүүгийн зохицуулах хороонд бий” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Мөнгөний эргэлтийн 97-98 хувь нь банкинд, үлдэж байгаа нь банк бус санхүүгийн байгууллага, даатгалд эргэлдэж байна. Энийг ямар байдлаар тэнцвэржүүлэн сайжруулах талаар шинэ гишүүд юу хийх вэ гэдгийг системтэй гаргаж ирэх шаардлагатай. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээгүй цагт банкны өндөр хүү дангаар буух бололцоогүй, эдийн засгийн хямралд ч өртсөөр байх болно” гэсэн юм.

Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн