Шахааны бизнес бол компанийн муу засаглалын шинж

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.11.17

Компанийн засаглалын ес дэх удаагийн чуулган өнөөдөр /2016.10.14/ болж байна. Дэлхийн худалдааны идэвх саарч, Монголд орж ирэх хөрөнгө оруулалт зогссон, улсын төсвийн алдагдал хоёр их наядад хүрч, эдийн засаг тэг зогсолт хийсэн энэ үед компаниуд хэрхэн тогтвортой ажиллах вэ, өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулах вэ гэдэгт гарц хайхаар  Дэлхийн банкны группийн гишүүн болох ОУСК, Компанийн засаглалын  хөгжлийн төвтэй хамтран энэхүү чуулганыг зохион байгуулж буй юм.

“Анод”, “Хадгаламж”, “Зоос” банкны дампуурал, мөн одоо өрнөж буй Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын асуудал бүгд компанийн засаглал муу байсантай холбоотойг шинжээч тодотгож байна.  Улсын томоохон аж ахуйн нэгжүүд дээр сонирхлын зөрчилтэй хэлцлүүд байнга хийгдэж, шахааны бизнес цэцэглэсэн нь засаглал муугийн тод жишээ аж. Гүйцэтгэх удирдлагыг нь ТУЗ нь томилдоггүй учраас ялсан намын томилгоогоор ирсэн захирал намын даалгавраар л ажиллахаас өөр гарцгүй. Ингээд Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ нь жинхэнэ утгаараа ажиллаж чаддаггүй, тоглоомын шинж чанартай байдаг. Хууль эрх зүйн зохицуулалт, ТУЗ-ийн гишүүдийн мэдлэг чадвар, хараат бус байдал байхгүйгээс компаниудын ТУЗ дүрмээрээ ажиллаж чаддаггүй. Энэ нь эргээд тухайн компанийн насжилт богиносож, өрсөлдөх чадваргүй болдог байна. Иймээс компаниуд засаглалдаа заавал анхаардаг байх ёстойг Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Т.Цэнд-Аюуш тайлбарлалаа.

Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Топ20 компани дээр засаглалын судалгааг Компанийн Засаглалын Хөгжлийн Төв Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран хэмжжээ. Энэ судалгаагаар компаниудын засаглалын индекс нь 28 хувьтай гарчээ. 100 байхаас 28 байна гэдэг бол тун хангалтгүй дүн гэж шинжээч онцолж байна. Хөрөнгө оруулагчийн хувьд хийсэн хөрөнгө оруулалтынхаа араас юу болж байгаа, хэр өсч байгаа, хэрхэн хөрөнгийг нь удирдаж байгааг мэдэх нь хамгийн чухал зүйл аж. Гэтэл түүнийг нь харуулдаг “Жилийн тайлан” гэдэг зүйлийг компаниуд олон улсын стандарт шаардлагын дагуу зөв гаргаж чаддаггүй байна. Хамгийн сайн засаглалтай гэх банкууд ч энэ тал дээр их сулхан гэдгийг эх сурвалж онцоллоо.

Компанийн засаглалын энэ удаагийн чуулганд 150 гаруй бизнес эрхлэгч, төр иргэний байгууллагын төлөөлөгч, олон улсын мэргэжилтэн оролцлоо.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн