ЗЭСИЙН ханшийн ирээдүй ГЭРЭЛТЭЙ байна

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2016.11.16

Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн ханш арваннэгдүгээр сарын 11-ний Баасан гарагт Лондонгийн Металын Бирж дээр 5,900 ам.долларт хүрсэн нь сүүлийн 17 сарын хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

 

 

Богино хугацааны энэ огцом өсөлтийг зах зээл судлаачид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсантай холбон тайлбарлаж байна. Учир нь Трампын мөрийн хөтөлбөрт аж үйлдвэрлэл, дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ хэмээн тусгагдсан байсан.

Бүр тодруулбал тэрбээр ирэх арван жилийн хугацаанд зам, гүүр, нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль зэргийг барихад НЭГ их наяд ам.долларыг зарцуулна гэдгээ мэдэгджээ.

Барилга байшин, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад зэс хамгийн их хэрэгтэй байдаг тул БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын өсөлт үүнд бас эерэгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Тэд дэлхийн нийт зэсийн эрэлтийн бараг тал хувийг дангаараа эзэлдэг. Үүний зэрэгцээ Хятадууд дэд бүтцийн салбартаа 720 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулаад байгаа билээ.

Мөн Канадын Ерөнхий сайд мөн улсынхаа дэд бүтцийн салбарт 125 тэрбум ам.доллар нийлүүлэхээ мэдэгдсэн.

Голомт Секюритиз ХХК-ийн Хөрөнгө оруулалтын менежер О.Одбаярын мэдээлснээр зэсийн ханшийн өсөлттэй холбоотойгоор зэсийн компаниудын ханшид өсөлт ажиглагджээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудаас Оюу Толгой төслийн 66%-ийг эзэмшигч Turquoise Hill Resources-ийн (TRQ) хувьцааны ханш 11-р сарын 8-наас хойш дөрвөн өдрийн дотор 15%, Entrée Gold (ETG) компанийн хувьцааны ханш 11-р сарын 4-нөөс хойш 25% өсөөд байгаа бол Kincora Copper (KCC) компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт 19% өслөө.

Гэхдээ өнгөрсөн долоо хоногт ажиглагдсан зэсийн ханшийн энэ өсөлтийг түр зуурын, ердөө л долоо хоног үргэлжлэх огцом өсөлт юм хэмээн Capital Economics-ийн шинжээч Каролайн Бэйн мэдэгдээд байгаа юм.

Учир нь томоохон бүтээн байгуулалтууд анх санаачлага гарсан цагаас хойш дунджаар 5 жилийн дараа биелэлээ олдог. Тиймээс энэ жилдээ, мөн ирэх жилдээ зэсийн ханш огцом өсөхгүй гэж дүгнэж болохоор байна.

Харин дээр дурдсан томоохон бүтээн байгуулалтууд хамгийн эртдээ 2018, хамгийн оройдоо 2020 оны хооронд зэсийн эрэлтийг эрчимтэй өсгөж тонн тутам нь 6,600 ам.доллар хүрч, цаашид урт хугацааны өсөлт бий болно хэмээн Чилийн Антофагаста уурхайн ерөнхийлөгч Эрнандез хэвлэлийнхэнд мэдээлжээ. Мөн зэсийн үнэд хүчтэй нөлөөлдөг нийлүүлэлтийн асуудлыг энд дурдах хэрэгтэй. 

Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак "Хамгийн гол нь нийлүүлэлт. 10 жилийг харахад нийлүүлэлт төдийлөн нэмэгдэхгүй байна. Ирээдүй рүү харвал Оюу толгой үйл ажиллагаагаа ид явуулж эхлэх үед дэлхийн тэргүүлэх таван уурхайн нэг болно. Маш сайн өрсөлдөх чадвартай уурхай бий болж байна. Хятад асар их зэс хэрэглэдэг. Бид энүүхэн энд, зах зээлийнхээ яг хажууд байна" хэмээн Блүүмберг Монгол телевизийн ярилцлагад орохдоо дурджээ. 

Урт хугацаанд бий болох энэ өсөлт Монголын “Оюу толгой” уурхайнд эерэгээр нөлөөлөхөөр байна. Учир нь Рио Тинто группээс гүний уурхайн төсөлд оруулах хөрөнгө оруулалтыг шийдсэнээр бүтээн байгуулалт нь эхлээд буй.  Гүний уурхайн анхны зэсийн хүдэр 2020 онд худалдаанд гарч эхэлнэ гэдгийг тус компаниас мэдэгдээд байгаа. Нийт баялгийн 80 хувийг агуулсан гүний уурхайн бүтээгдэхүүн бэлэн болох энэ цаг мөч дэлхийн зах зээл дээр зэсийн ханш өсөхтэй зэрэгцэж байгаа нь гэрэл гэгээтэй мэдээлэл юм. 

Мөн үүнийг дагаад үндэсний томоохон татвар төлөгч "Эрдэнэт" үйлдвэрийн орлого урт хугацаандаа нэмэгдэж, Монголын ард түмэнд өгөөжөө өгсөөр байх билээ. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн