Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.11.16 |
Арваннэгдүгээр сарын 15-ны мягмар гаригийн арилжаагаар Brent маркийн нефтийн үнэ тав гаруй хувиар нэмэгдэн баррель нь 46,78 ам.доллараар Лондоны ICE биржид арилжаалагдсан байна.
Москвагийн бирж дээр долларын рубльтэй харьцуулсан ханш 1,51 рублиар унан оройн мэдээгээр 64,54 рубль болжээ. Арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн долларын ханшийг 65,55 рубль байхаар Төв банк нь тогтоосон байна.
Даваа гаригт нефтийн үнэ унаж баррель нефтийн үнэ 44 доллараас доош буусан байв. ОРЕС-ийн хүрээнд хийгдэж байгаа хэлэлцээрийн мэдээ нефтийн үнийг өсгөв. Энэ нэгдлийн гишүүдийн хоорондын зөрчлийг зохицуулаар Катар, Алжир, Венесуэла оролдож байгаа гэнэ. Харин Саудын Араб, Ирак, Иран нефтийн олборлолтыг буулгах квотын талаар зөрөлдөөнтэй байгаа ажээ.
ОРЕС-ийн орнууд өнгөрсөн есдүгээр сарын 28-нд нефтийн үнийг тогтворжуулах урьдчилсан тохиролцоогоо Алжирт хийсэн юм. Тэр үеэр нэгдлийн гишүүд үйлдвэрлэлийн төвшинг өдрийн 32,5 сая баррелийн хэмжээнд барина гэж тохирчээ.
ОРЕС нь нефтийн үнийг тогтворжуулахаар нефть олборлогч орнуудын байгуулсан олон улсын байгууллага бөгөөд түүнд Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэла, Катар, Ливи, АНЭ, Алжир, Нигери, Эквадор, Ангола, Индонези зэргийн 13 орон нэгддэг.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |