Эх сурвалж : zaluu.com Нийтлэгдсэн : 2016.11.15 |
Дэлхийн болон дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах хандлага эрчимтэй ажиглагдаж ирсэн билээ. 2011 онд 4,99 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт 2014 оноос хойш нэг тэрбум ам.доллараас бага байх болсон.
Олон улсын болон манай дотоодын шинжээчдийн дүгнэсээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал буурахад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал төдийгүй дотоодын хууль эрхзүйн зохицуулалт, төрөөс баримтлах бодлогын тогтвортой бус байдал нөлөөлсөн гэж үзжээ.
Гэвч аливаа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын зөв тогтвортой, тодорхой орчинд үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг аж. Ийм Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчныг сайжруулах, бодлогын тогтвортой байдлыг хангах чиглэлээр анхаарал тавин ажиллаж эхэлжээ.
2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үл ялгаварлан дэмжих зорилгоор хөрөнгө оруулагч нарт татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж ирсэн. Тус хуулийн хүрээнд энэ оны хагас жилийн байдлаар эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий 6,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтын таван төсөлд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. Эдгээр төслүүдийн хүрээнд ирэх 5 жилд 5,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр хүлээгдэж байна.
Засгийн газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон байгаа. Уг ажлын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулагдсан байгаа аж. Цаашид хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгаж, гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлөх бодлогын сөрөг нөлөөллүүдийг засч, гадаадын хөрөнгө оруулагч нартай үүссэн маргааныг эерэгээр шийдвэрлэж, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтран ажиллах хамгаалах бодлогын өөрчлөлтүүдийг хийснээр гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзжээ.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсад 1990-2016 оны хооронд 112 орны 13000 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 16 тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсний 80 хувийг 2008-2012 оны хооронд хийжээ. Хөрөнгө оруулалт хийсэн салбараар нь харвал нийт хөрөнгө оруулалтын 72,5 хувь нь уул уурхайн салбарт ноогдсон байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |