АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ МОНГОЛ УЛС НЭГДЭН ОРОХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨНӨ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.11.14

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг энэ долоо хоногт Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөх товтой байна. АПТА буюу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ болон Шри Ланка зэрэг улс гишүүнээр элсээд байгаа юм. Гишүүн орнууд өнөөг хүртэл дөрвөн удаагийн тарифын хэлэлцээ хийж, 10 мянга гаруй барааны татварыг харилцан бууруулах үүргийг авсан талаар төслийн танилцуулгад дурджээ. Монгол Улсын экспортын 90 гаруй хувь, импортын 30 хувийг АПТА-ийн гишүүн орнууд эзэлдэг. АПТА-д нэгдсэнээр Монгол Улсын экспортын бараа БНХАУ болон БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна. Монгол Улсын экспортын гол нэрийн бараа болох чулуун нүүрсний хувьд 30 хувийн хөнгөлөлт эдэлж, 2015 оны эцсийн байдлаар 9.5 сая ам долларын хөнгөлөлт эдлэх боломжтой байсан аж. Цаашид коксжих нүүрсний экспортод 50 хувийн импортын татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болохыг хууль санаачлагч онцолжээ. Монгол Улс БНХАУ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байна. АПТА-ийн хэрэгжилтийн үр дүн нь эдгээр улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, эрсдэлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой болох юм.

Харин Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд таван сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд 25 аж ахуйн нэгжид 250 орчим гарал үүслийн гэрчилгээ олгожээ. Японы хөрөнгө оруулагчид бараа, бүтээгдэхүүнээс гадна тухайн компанийн засаглалыг сонирхож байгаа гэж МҮХАҮТ-ын орлогч дарга онцолж байна.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн