Нийтлэгдсэн : 2016.11.12 |
рчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг хүлэмжийн хийг бууруулах төслүүдэд санхүүгийн ямар дэмжлэг, урамшуулал олгогддог талаар Монголын бизнесийн зөвлөлийн ахлах менежер А.Баярмаагаас тодрууллаа.
-Саяхан Монголын бизнесийн зөвлөл Японы Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн буюу IGES- тэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар ямар давуу тал бий болж байгаа вэ?
-Японы засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүлэмжийн хийг бууруулахын тулд хөгжиж буй Азийн улс орнуудын ногоон төслүүдийг дэмжих механизмийг 2013 оноос санаачлан байгуулсан. Энэхүү санаачлагын хүрээнд Японы засгийн газраас 2018 он хүртэл 56 сая ам.долларыг Азийн 16 улс дунд төсөвлөсөн байгаа.
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх, хог хаягдал дахин боловсруулах гэх мэт олон салбарт үр ашгийг дээшлүүлж хүлэмжийг хийг бууруулах төслүүд энэхүү санхүүгийн дэмжлэгийг авах бүрэн боломжтой. Ногоон төслүүдийн анхны хөрөнгө оруулалтын өртөг өндөр тусдаг тул төслийн нийт хөрөнгө оруулалтын тодорхой хувийг Японы засгийн газраас гаргаж байгаа нь манай компаниудын хувьд том дэмжлэг болж байгаа юм.
Тиймээс бизнес эрхлэгч, төсөл боловсруулагчдад энэ талаарх мэдээллийг түлхүү хүргэх зорилгоор бид Японы IGES хэмээх байгууллагатай хамтарч ажиллаж байна. IGES нь “Хамтарсан кредит олгох механизм” хэмээх энэхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэх санаачлагын талаарх мэдээллийг Азийн улс орнуудад түгээх, судалгаа, зөвлөгөө өгөх ажлыг хариуцдаг байгууллага юм.
-Ямар ч байгууллага энэ санхүүжилтээс хүртэх боломжтой ч тодорхой шаардлагууд тавигдах байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Төсөл боловсру улах байгууллагад тавигдах тодорхой шаардлагууд байгаа, ялангуяа Японы талд нарийн засаан байдаг. Мөн төслийн эхлэх, дуусах хугацаанд тодорхой шаардлагууд тавьдаг. Төслийн бичиг баримт боловсруулах зааварчилгааны дагуу бичиг баримтаа бүрдүүлээд явуулна. Гол нь Япон байгууллагатай ямар нэгэн байдлаар хамтарч ажиллах шаардлагатай байдаг тул хамтрагч байгууллагаа олсон байх ёстой.
Япон талын түнш нь хөрөнгө оруулагчийн, зөвлөх компаний эсвэл техник технологийг нийлүүлэгчийн зүгээс оролцож болно. 56 сая ам.долларыг Азийн 16 улсын дунд төсөвлөсөн тул улс бүрээс төслүүд өрсөлдөж энэхүү санхүүжилтээс авах юм. Иймд манай төслүүд бусад орны төсөлтэй өрсөлдөхүйц, түүнээс илүү сайн байж санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болно.
Мөн төслийн санхүүжилтээ шийдээд барилгын ажлаа эхлүүлж тодорхой шаардлагуудыг хангасны дараа санхүүгийн дэмжлэгээ авах боломжтой. Мэдээж энэхүү санхүүгийн дэмжлэгийг авахын тулд тавигдах шаардлагыг хангахад хэдийн хэмжээний цаг хугацаа, нөөц, зардал гарахаар байна, эргээд авах ашиг тус нь хэр илүү байхаас хамаараад компаниуд энэ эх үүсвэр лүү хандах эсэхээ шийднэ. Иймд хэрэв төсөл боловсруулагч нь төслийн санхүүжилтээ гадаадын эх үүсвэрээс бүрдүүлсэн бол энэхүү механизмд тавигдах шаардлагын дийлэнхийг хангадаг.
-Компаниуд төслөө бичээд, боловсруулаад шалгарлаа гэхэд санхүүжилтээ Японы талаас хэрхэн авах вэ?
-Шалгарч үлдэнэ гэдэг нь тухайн компани хамтарч ажиллах Японы түншээ олцон, санхүүжилтийн эх үүсвэрээ тодорхой болгоцон, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулцан байна гэсэн үг. Иймд бүх төлөвлөгөөний дагуу төслийн барилгын ажлаа эхлүүлээд заасан хугацаанд нь төслийн нийт санхүүжилтийн хэдэн хувийг гаргуулна гэсэн тэр хэмжээгээ хүсэлтгээ явуулаад санхүүжилтаа нөхөн төлбөр байдлаар авна гэсэн үг. Гол нь тухайн төсөл хүлэмжийн хийг үнэхээр бууруулж байна уу, үгүй юү гэдэг хамгийн чухал.
-ХКОМ-аас санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй компаниуд хэзээ оролцох боломжтой вэ?
-Японы талаас сонгон шалгаруулалтыг жилд хоёр удаа зарладаг. Одоогоор арванхоёрдугаар сарын 2-н хүртэл төсөл хүлээн авч байгаа. Материалаа явуулахын тулд хамтарч ажиллах Японы түншээ олсон байх хэрэгтэй. Ерөнхийдөө компаниуд төсөл боловсруулаад оролцоод явбал зөвхөн ХКОМ гэлтгүй өөр олон санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизмууд гарч ирэх тул ногоон төслүүдэд боломжууд ар араасаа гарч ирнэ. ХКОМ-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Байгаль хамгаалах сангийн ХКОМ-ын багаас авах боломжтой.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |