Монголбанк валютын дуудлага худалдаа явууллаа

Эх сурвалж : www.medee.mn

Нийтлэгдсэн : 2016.11.11

 

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байгаа юм. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа аж. Монголбанкны албан ёсны мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна. Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэсэн юм.

Монголбанк ээлжит бус дуудлага худалдаа зарлаж, банкууд 2450.00-2490.00 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.доллар, 358.23-364.00 төгрөгийн ханшаар 73.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Монголбанк 2450.00 төгрөгийн нэг ханштайгаар ам.доллар, 358.23 төгрөгийн нэг ханштайгаар юанийн саналыг тус тус 100 хувь биелүүллээ хэмээн мэдэгдэв.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн