Эх сурвалж : www.gogo.mn Нийтлэгдсэн : 2016.11.08 |
Ипотекийн зээл олголт олон сараар саатсан. Зээлийн шаардлага хангасан олон иргэн долдугаар сараас хойш зээлээ авч чадаагүй. Нийт 6261 иргэн 420 тэрбум төгрөгийн зээл авах шаардлагыг хангасан.
Тэгвэл Монголбанкнаас энэ зээлийн санхүүжилтэд зориулж 35.8 тэрбум төгрөгийг банкуудад шилжүүлжээ. Ирэх сард дахин 22 тэрбум төгрөг нийлүүлнэ. Өмнөх зээлдэгчдийн сар бүрийн эргэн төлөлтөөс 20-25 тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ мөнгийг дараа дараагийн зээлийг санхүүжүүлэхэд зориулах аж.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгч А-295 тоот тушаал гарган, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд дараах өөрчлөлтийг оруулжээ.
Тэгэхээр тухайн сард хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр шинээр санхүүжилт хийх юм.
Цаашдаа Монголбанк урьдчилж санхүүжилт хийхгүй боллоо. Учир нь шалгалтаар зарим банк ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаг хугацаанд нь олгоогүй зөрчил илэрсэн.
УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн, отгон банк болох “Богд”-оос бусад банк орон сууцны зээл олгодог. Банкууд өөрийн хөрөнгөөр зээл олгох болсноор өмнөх 13 банкны тоо буурч болзошгүй юм.
Өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан тохиолдол бий. Тэгвэл ипотекийн зээлтэй иргэн өмнөх зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой боллоо.
Монголбанк ийнхүү бага хэмжээний санхүүжилт олгож байгааг ипотекийн зээлийг дахин олгож эхэллээ гэж ойлгож болохгүй. Учир нь хэдийнэ банкуудын шаардлагыг хангачихсан иргэдийн маш цөөнхийнх нь зээлийг л эхний ээлжинд шийдэж байна.
Хэдийгээр ипотекийн зээлийн эргэн төлөлт бусад төрлийн зээлтэй харьцуулахад хангалттай ч шинэ орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн эрэлтийг бүрэн хангах хэмжээнд биш байна.
Өмнөх засгийн үед 5 хувийн хүүтэй зээл олгож байсныг Монголбанкны шинэ удирдлагууд зогсоосон. Ингэхдээ есдүгээр сарын 5-наас өмнө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан иргэд л 5 хувийн хүүтэй зээл авах болсон юм. Наймдугаар сарын 7-ны байдлаар банкууд 1570 зээлдэгчийн 64.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-аас 5 хувьд шилжүүлжээ. Эдгээр нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан иргэд юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |