Нийтлэгдсэн : 2016.11.03 |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар болсноо УИХ-д албан бичгээр мэдэгдэх шийдвэр гаргасан байна. Учир нь, анх хуулийн төсөл өргөн баригдахдаа 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэл татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдахаар тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад дөрвөн чиглэл дахин долоогоор нэмэгдэж, ашигт ногдох татвар нь 1.5 тэрбумаас ихгүй ААН-үүдэд уг хуулийн төсөл үйлчлэхээр орж ирсэн нь гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан юм.
Мөн 1.5 тэрбумаас доошгүй борлуулалтын орлоготой ААН-үүдэд үйлчлэхээр байсан хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд 1.5 тэрбумаас доошгүй ашигт ногдох татвар бүхий хувийн хэвшлүүдэд хамрахаар өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд томооохон ААН-үүдэд үйлчлэх ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төсөл оруулж ирлээ гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэнг шүүмжлэхэд хүрээд байсан билээ. Тиймээс засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг дахин авч хэлэлцсэнээр эргүүлэн татах шийдэлд хүрсэн нь энэ юм байна. Хуулийн төслийг дахин өргөн барих эсэх, хэрхэн боловсруулах асуудал одоогоор тодорхой байгаа талаар холбогдох албаныхан тодотголоо
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |