"Шивээ-овоо" ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны мэдээлэл

Эх сурвалж : Өдрийн сонин

Нийтлэгдсэн : 2014.11.04

Үйлдвэрчний эвлэлийн хороо дараах мэдээллийн хийлээ.

1.Сургалт, семинар
Говьсүмбэр аймгийн ҮЭХ-ноос 7 сард зохион байгуулсан анхан шатны хороодын ажлын тайлан сонсох 1 өдрийн уулзалт, сургалтанд тэргүүлэгчид оролцон мэдээлэл солилцов.
Мөн Ховд аймгийн ҮЭХ-ны 35 төлөөлөгчийг хүлээн авч, ажлаа танилцуулах уулзалтыг 8 сард Говьсүмбэр аймгийн ҮЭХ-той хамтран зохион байгуулж Тэргүүлэгч гишүүд идэвхитэй оролцлоо.
Төлөвлөгөөний дагуу 10 сарын 01-ний өдрөөс ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлэх, давтан сургах сургалтанд 6 ажилтныг хамруулаад байна. Үүнд: УНХ, ТДХ-ээс тус бүр 1 ээлжийн мастер, Хяналтын хэлтсийн ХАБ-ын инженер, техник ашиглалтын инженер, сургалтын инженер болон “Шивээ сервис” ХХК-ийн 1 ажилтан сургалтанд хамрагдав. Уг сургалт нь Монголын ҮЭХ-ны “Хөдөлмөр” сургалтын төвд ажлын 5 өдөр зохион байгуулагдсан бөгөөд манай компанийн гол хэрэглэгч болох “ДЦС-4” ТӨХК-ийг түшиглэн дадлага хийв.
2.Гишүүдийн нийгмийн асуудлаар
ҮЭХороо III улиралд нийт 56 ажилтны өргөдлийг хүлээн авч дараах байдлаар шийдвэрлэсэн байна.  Үүнд:
“Рашаан сувилалын хөнгөлөлт олгох” журмын дагуу нийт 15 гишүүнд 1.600.000 төгрөгийн хөнгөлөлт олгов. Жилд 20 гишүүнд хөнгөлөлт олгох журамтай. 2012,2013 онуудад хөнгөлөлт авсан гишүүдэд олгоогүй.
“Гишүүдэд зээл олгох” журмын дагуу 2014оны 7сараас эхлэн нийт 34 гишүүнд зээл олгоод байна. Зээлийг  1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй олгодог. Мөн удаан хугацаагаар өвдсөн болон ар гэрт нь гачигдал гарсан  7 гишүүндтусламж олгосон байна.
Худалдаа хангамжийн хэлтсийн ажилтан Г.Батдэлгэрийн өргөдлийг үндэслэн  гэр бүлд нь туслах “Уриалга”-ыг ҮЭХороо, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гаргасны дагуу 1 сарын эмчилгээний зардлыг бүрэн төлсөн нь энэ гэр бүлд бодит тусламж боллоо. Г.Батдэлгэрийнх ам бүл 4, өрхийн амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, эхнэр болон охин нь өвчтэй, хүү нь ЕБС-д суралцдаг юм.
3.Хамтын ажиллагаа
 Манай хороо нь гишүүдийнхээ санал санаачлагыг үндэслэн дараах 3 байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Үүнд:
1.МҮЭХ-ны Хөдөлмөр сургалтын төв – сургалтын  хөтөлбөрийн ,
2.”Монгол даатгал” ХХК-ийн ГСА дахь салбар Хөдөлмөрийн чадвар алдалтын даатгалын.
3.ГСА –ийн Шивээговь сумын “Хув аяга” сувилал – эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр  тус тус  хамтран ажиллаж байна.
4.Гишүүд дээрх байгууллагуудын талаар ҮЭХ-оос мэдээлэл авах боломжтой.
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн