Мянга гаруй жижиг дунд бизнес эрхлэгч REACH төсөлд ханджээ

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.10.28

“Жижиг дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форум өнөөдөр боллоо. Форумыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн REACH төслөөс зохион байгуулав. АНУ-ын ОУХА, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн хороо, Зээлийн батлан даалтын сан, Монгол банк, арилжаан

“Жижиг дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форум өнөөдөр боллоо. Форумыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн REACH төслөөс зохион байгуулав.

АНУ-ын ОУХА, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн хороо, Зээлийн батлан даалтын сан, Монгол банк, арилжааны банкуудын төлөөлөл болон ЖДҮ эрхлэгчид өнөөдрийн форумд оролцлоо. Тэд жижиг дунд бизнес эрхлэгчид хэрхэн зээлжих зэрэглэлээ сайжруулан, амжилттай зээлдэгч болох талаар ярилцсан юм.

ХХААХҮЯ-ны газрын дарга М.Дондогдорж “Бид өнгөрсөн хугацаанд  ЖДҮ эрхлэгчдэдээ зээл олгоод л байвал болно гэж боддог байсан.

Гэтэл тэдэнд санхүүгийн боловсрол олгох нь мөн маш чухал юм байна. Бид санхүүгийн түрээсийн хуулийг арван жилийн өмнө баталсан. Гэвч өнөөг хүртэл ЖДҮ эрхлэгчид энэ хуулийн үр шимийг хүртэн, түрээсийн тоног төхөөрөмж хэрэглэж чадахгүй байна” гэсэн юм.

Манай улсын ДНБ-д жижиг дунд үйлдвэрлэлийн эзлэх хувь маш бага. Гэсэн хэдий ч энэ салбар нийт ажиллах хүчний дийлэнхийг буюу 82 хувийг бүрдүүлдэг. Дийлэнх ЖДҮ эрхлэгчид бага орлоготой, ажиллагчдынх нь боловсролын түвшин доогуур хэвээр. Иймд тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгч, арилжааны банкуудаас зээл авахад нь зуучлах үйл ажиллагааг REACH төслөөс явуулдаг.                

Энэ төслийн хүрээнд дараах гурван чиглэлээр ЖДҮ эрхлэгчдэд сургалт явуулдаг.

·         Бизнес төлөвлөгөө хэрхэн боловсруулах,

·         Нягтлан бодох бүртгэл

·         Зээлийн боловсрол

Дөрөвдүгээр сараас хойш төслийн баг нийт 44 удаагийн сургалтыг 700 хүнд үнэ төлбөргүй явуулжээ. Нэг сэдвийн сургалт нэг өдрийн хугацаатай.  Мөн тэд сард нэг удаа ажил хэрэгч уулзалт зохион байгуулдаг. Тухайн цаг үеийн гол сэдвээр уулзалтаа явуулдаг бөгөөд 16 удаагийн  уулзалт зохион байгуулжээ.

REACH төсөл арилжааны долоон банк, ЖДҮ эрхлэлтийг дэмжих сан болон Зээлийн батлан даалтын сантай хамтран ажилладаг. Эдгээр байгууллагын төлөөллийг оролцуулан ажил хэрэгт уулзалтаа явуулдаг байна.    

REACH төслийн менежер Б.Хишигсүрэн зургаадугаар сард ажлаа эхэлсэн төслийн баг ямар ажлууд хийж гүйцэтгэсэн талаар танилцуулав. “ЖДҮ эрхлэгчдийн чадавхийг  сайжруулах нь бидний гол зорилго. Биднээс техникийн туслалцаа авсны дараа зээл авахаар арилжааны банкуудад хандсан маш олон ЖДҮ эрхлэгч бий. Тэдний хүссэн зээлийн нийт хэмжээ 2.9 тэрбум төгрөгт хүрсэн. Үүний нэг тэрбум төгрөгийг бид зуучлан зээлдүүлээд байна” гэв. Арилжааны банкуудаас зээл авах хүсэлтэй бизнес эрхлэгч олон ч төслөө зөв бичиж чаддаггүй, эргэлтийн хөрөнгөгүй зэргийн улмаас санхүүжилт авч чаддаггүй байна.   

Нэг жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага бол ЖДҮ эрхлэгч мөн гэж үздэг. Энэ тодорхойлолтод багтах бизнес эрхлэгч REACH төслөөс үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой. Одоогоор мянга гаруй жижиг дунд бизнес эрхлэгч REACH төсөлд ханджээ.Энэ төсөл 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Төслийг санхүүжүүүлэгч АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг 1992 оноос хойш манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хугацаанд 200 сая ам.долларын санхүүжилт хийжээ. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн REACH төсөл цаашид жил бүр энэ форумыг зохион байгуулна.

Өнөөдрийн форумын үр дүнд гарсан зээлийн бүтээгдэхүүн, нөхцөл, шаардлагуудыг жижиг дунд бизнесүүдэд ээлтэй байдлаар хөгжүүлэх, ЖДБ-үүдийн зээлжих чадавхийг нэмэгдүүлэх орчин бүрдүүлэх зөвлөмжийг банкуудад өгөх юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн