6 ТЭРБУМ ЕВРОГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙСАН “DEUTSCHE BANK”-ИЙН АШИГ 256 САЯ ЕВРОД ХҮРЭВ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.10.28

Европын томоохон банкуудын ашиг, орлогын тайлан гарлаа. Тухайлбал, “Deutsche Bank”-ийн ашиг III улиралд 256 сая евро болж, шинжээчдийн 

“Deutsche Bank” моргейжийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хууль бусаар арилжсан хэрэгтэй холбоотойгоор 14 тэрбум ам.долларын торгууль төлөх болоод байна.Зургийг: bloomberg.com

таамаглаагүй өсөлтөд хүрсэн байна. Энэ нь жилийн өмнө зургаан тэрбум еврогийн алдагдалтай ажиллаж байсантай нь харьцуулахад тун сайн үзүүлэлт болжээ. Тус банкны Гүйцэтгэх захирал Жон Крейн ашигт ажиллагааг сэргээхийн тулд ажлын байранд цомхтгол хийж, ногдол ашиг олголтыг түр зогсоосон нь ашгаа өгсөн гэж шинжээчид үзэж байна. Гэвч “Deutsche Bank” моргейжийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хууль бусаар арилжсан хэрэгтэй холбоотойгоор 14 тэрбум ам.долларын торгууль төлөх болсон байна. Иймээс хөрөнгө оруулагчид зардлаа танах үйл ажиллагааны хүрээг улам тэлэхийг шаардаж байгаа юм.

Харин “Barclays” банкны ашиг III улиралд 35 хувиар огцом нэмэгджээ. Тус банкны тогтмол орлоготой үнэт цаасны арилжааны орлого сүүлийн жилийн дээд хэмжээнд хүрч өссөн байна. Ам.долларын ханш чангарч байгаа учраас “Barclays”-ийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааны ашиг нэмэгдэх төлөвтэй байгааг дээрх компанийн Гүйцэтгэх захирал Жэс Стейли онцоллоо. Хэдий тийм боловч цаашид BREXIT-ийн асуудалтай холбоотойгоор Лондон дахь үйл ажиллагаагаа ямар чиглэлээр үргэлжлүүлэх нь одоогоор тодорхой бус байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн