Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.10.27 |
Хятадын гангийн үйлдвэрлэлийн талаар Reuters агентлаг томоохон нийтлэл гаргажээ. Энэхүү нийтлэлд Хятадын гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд нь Монголын хямдхан коксжих нүүрс болж байна гэсэн байна. Энэхүү нийтлэлээс Монголд хамаарах хэсгийг хүргэж байна.
Гаалийн мэдээнээс харахад Хятад улс энэ оны эхний найман сарын байдлаар 37.9 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь дотоодын коксжих нүүрсний үйлвэрлэлийн нэг сарын гарцтай тэнцэх хэмжээ юм. Өөрөөр хэлвэл, дотоодын үйлдвэрлэлийн нэг сарын гарц нь импортлосон коксжсон нүүрсний найман сарын хэмжээтэй тэнцэх юм.
Австрали улс нь Хятадын томоохон нийлүүлэгч бол Монгол улс Хятадын коксжих нүүрсний импортын бараг тал хувийг бүрдүүлдэг хоёр дахь томоохон нийлүүлэгч юм. Хятадын төмөр үйлдвэрлэгчдэд Монголоос коксжих нүүрс импортлох нь далайгаас тээвэрлэхээс хямд тусдаг. Монголын уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнийг нь худалдаж авдаг ганцхан хэрэглэгчтэй байгаа нь коксжсон нүүрсний үнэ буурах гол шалтгаан болдог.
Монгол улс энэ жилийн эхний найман сард Хятад улсад 12,78 тонн коксжсон нүүрсийг нийлүүлсэн бөгөөд үүнийг 2015 онтой харьцуулахад 51,7 хувиар өссөн байна. Харин эсрэгээрээ Австрали улсаас 18,75 тонныг импортолсон нь 8,5 хувь өссөн дүн юм. Эдгээр тоон үзүүлэлт нь Хятадын төмөр үйлдвэрлэгчдэд Монголоос худалдаж авах нь тээврийн зардлын хувьд илүү хямд болохыг тодорхой илтгэж байна.
Наймдугаар сарын гаалийн мэдээнээс харахад Австралийн нэг тонн коксжих нүүрсийг тээвэрлэх үнэ 93,92 ам.доллар байхад далайд гарцгүй, хөрш болох Монгол улсад ердөө 34,20 ам.доллар байна. Ирэх долоо хоногт олон нийтэд ил болох өнгөрөгч есдүгээр сарын гаалийн мэдээнд коксжих нүүрсний үнэ хэрхэн өссөн үзүүлэлт гарах ч тээвэрлэлтийн зардлыг хувиар илэрхийлсэн ч Монгол улс Австрали улсаас илүү байж чадахгүй юм. Ийм байдлаар дээрх хоёр улсын ялгаатай байдал нэмэгддэг.
Ялангуяа зүүн хойд бүсэд орших дотоодын болон Монголын нүүрсний уурхайтай байршлын хувьд ойр байдаг нь Хятадын төмөр үйлдвэрлэгчдэд өрсөлдөгчдөөсөө илүү хямд коксжсон нүүрсийг худалдаж авах таатай нөхцөлийг бий болгодог.
Энэ жил Хятадын ган, төмөрлөгийн борлуулалт 46 хувиар өссөн нь өндөр үзүүлэлт боловч энэ жилийн хувьд зах зээлийн үнэ нь 36 хувиар өссөн коксжих нүүрс, хүдэр гэх мэт бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ салаалуулж тэлэх магадлалтай юм.
Хятадын төмөрлөгийн үйлдвэрлэлээс олох ашиг хэдийгээр буурсан ч бусад глобал өрсөлдөгчтэйгөө харьцуулахад бага хэмжээний алдагдал хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Хятадын төмөрлөгийн бүтээгдэхүүний экспорт хямд байдаг нь глобал зах зээл дээрх байр сууриа үргэлжлүүлэн хадгалах боломжтой болгодог.
Энэ нь коксжих нүүрс экспортлогчдод өгөгдсөн хязгаарлагдмал чадавхи бүхий үйлдвэрлэлээ хурдхан өсгөх нөхцөлийг бүрдүүлдэг. Төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэмжээ багассанаас үүдэлтэй түлшний эрэлт буурах нь коксжих нүүрсний үнийг хямд байлгаж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |