Хөрөнгийн зах зээл: Голлох индексүүд өслөө

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.10.26

2016 оны аравдугаар сарын 25-ны Мягмар гаригт Монголын Хөрөнгийн биржийн голлох индексүүд өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх өдрөөс 110.72 нэгж буюу 1.01%-иар өсч эргэн 11,000 нэгжийн түвшиндээ хүрч 11,060.58 нэгжид хаагдав. Индексийн өсөлтөд сагсанд нь багтаж байгаа дараах хувьцааны ханшийн өсөлт нөлөөлжээ. Үүнд:

  • Мах импэкс /MSE:MMX/-ийн ханш 8.43 хувийн
  • АПУ /MSE:APU/-ийн ханш 5.26 хувийн
  • Сүү /MSE:SUU/-ийн ханш 1.50 хувиар
  • Женко тур бюро /MSE:JTB/-ийн ханш 4.95 хувийн

Өнгөрөгч 2015 оноос тооцогдож эхэлсэн MSE ALL индексийн хувьд мөн өсөлттэй байсан бөгөөд 3.02 нэгж буюу 0.38 хувиар өсч 792.97 нэгжид хүрэв.

Үнэт цаасны арилжааны хувьд гурван ангилалд 18 компанийн 6,576 ширхэг хувьцаа нийт 18.91 сая төгрөгөөр зарагдсан бөгөөд хөрөнгө оруулагчдын дунд 43 хэлцэл хийгдсэн байна.

Харин зах зээл дээр хувьцааны багцын болон хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын бондын арилжаа хийгдсэнгүй.

Хувьцааны ангиллаар нь авч үзвэл I ангилалд 5 компанийн 315 ширхэг хувьцаа нийт 542,160 төгрөгөөр арилжсан нь тус ангиллын долдугаар сараас хойших хамгийн бага гүйлгээ хийгдсэн өдөр боллоо. Үнэт цаасны II ангилалд 10 компанийн 3,802 ширхэг хувьцаа 6.14 сая төгрөгөөр зарагдсан, III ангилалд гурван компанийн 2,459 ширхэг хувьцаа 3.28 сая төгрөгөөр зарагдав.

Ханшийн өөрчлөлтийг харвал найман компанийн ханш унаж, зургаан компанийн хувьцааны ханш өсөлттэй хаагдлаа. Ханшийн өсөлтөөр Мах импэкс /MSE:MMX/-ийн ханш 8.43 хувийн өсөлтөөр тэргүүлсэн бол Бидисек /MSE:BDS/ компанийн хувьцааны ханш 12.47 хувиар буурлаа.

Салбарын үзүүлэлтийн тоо ширхгээр хүнсний үйлдвэрлэлийн хувьцаа нийт арилжааны 40.92 хувийг бүрдүүлсэн бол үнийн дүнгээр уул уурхайн салбарын хувьцаа 53.75 хувийг бүрдүүлж хамгийн идэвхитэй байв.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн