Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2016.10.04 |
Говийн бүсийн ард иргэдийн боловсролыг дээшлүүлэх, уул уурхай болон орон нутагт дутмаг байгаа бусад мэргэжлүүдээр суралцах чин хүсэл эрмэлзэлтэй орон нутгийн чадварлаг оюутан залуусыг дэмжиж, говь нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор Саусгоби сэндс ХХК 2009 оноос хойш дээд боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС зэрэг боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль болон мэргэжлийн сургуулиудад суралцдаг, сургуулиа төгсөөд орон нутагтаа 4-өөс доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй, их дээд сургуулийн 3 болон түүнээс дээш дамжаанд сурлагын голч дүн нь 3.0-оос дээш үнэлгээтэй суралцаж буй Өмнөговь аймгийн Даланзадгад, Ноён, Сэврэй, Гурвантэс сумдын шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог юм.
Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч. Мөнхбат 2016-2017 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 16 оюутанд тэтгэлэг хүртсэн тухай батламжийг нь өчигдөр гардуулан өглөө.
Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолт явуулж буй уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Саусгоби Ресурс компанийн 100%-ийн охин компани юм.
Компани нь Овоот толгойн орд дахь хайгуулын ажлаа 2005 онд эхэлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2007 онд авсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Овоот толгойн чулуун нүүрсний орд газарт нүүрсийг ил аргаар олборлон өмнөд хөрш болох БНХАУ-ын Цэхэ боомт руу Монгол Улсын Шивээхүрэнгийн боомтоор дамжуулан экспортолж байна.
Компани байгуулагдсан цагаасаа хойш улс орон нутгийн төсөвт нийт 208 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байгаа бөгөөд хийсэн бүтээн байгуулалт, оруулсан хувь нэмэр, улс болон орон нутагт, нийгмийн даатгалд төлсөн татварын хэмжээгээрээ Монгол Улсын “ТОП 100 Татвар төлөгч” аж ахуйн нэгж, “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч”-өөр удаа дараа шалгарч ирлээ.
Нийгмийн хариуцлагыг тууштай хэрэгжүүлэгч байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бүс нутгийн хөгжилд нийт 8 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |