"ENTRÉE GOLD" БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.10.04

“Оюу Толгой”-ийн Хойд Хюго болон Херуга ордуудад тодорхой хувь эзэмшдэг Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entrée Gold” компани бизнестээ бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг судалж байгаагаа зарлалаа. Энэ хүрээнд зарим эзэмшлээ хуваах замаар хоёр хувьцаат компани байгуулж  магадгүй байна. Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Стефен Скот "2016 оныг дуустал компанийг урагш хөтлөх хамгийн зөв замыг тодорхойлох стратегийн боломжуудыг судлахын зэрэгцээ шаардлагагүй зардлыг арилгах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна" гэж мэдэгджээ. “Entrée Gold” компани Монголоос гадна АНУ-ын Невада болон Нью Мексик мужуудад зэсийн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус компани ийнхүү бизнестээ бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг хөндөж эхэлсэн нь эдгээр үнэ цэнэтэй гурван төсөлд үндэслэсэн компанийн нийт хөрөнгийн бодит үнэлгээ болон одоогийн зах зээлийн үнэлгээ хоорондын зөрүүг бууруулах чиглэлд эхний алхам болж байгааг мэдээлэлдээ онцолжээ. “Entrée Gold” компанийн хувьд “Оюу Толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн явдлыг онцолж байгаагаас гадна Невада дахь “Ann Mason” төслийн үнэлгээ ирээдүйд сайжирна гэж үзэж байгаа аж.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн