ШИВЭЭ ОВОО: 2016 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ ТОДОТГОЛ ОРУУЛАВ

Эх сурвалж : marketinfo.mn

Нийтлэгдсэн : 2016.09.15

Шивээ овоо /MSE:SHV/ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2016 оны бизнес төлөвлөгөөндөө нэмэлт тодотгол оруулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, ТУЗ-ийн 2016.01.29-ний өдөр баталсан “2016 оны бизнес төлөвлөгөө”-нд Сэлбэг хэрэгслийн зардлыг 11.56 тэрбум төгрөг байхаар тусгасныг 571.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 12.13 тэрбум төгрөг болгон тодотгол оруулсан байна.

Нэмж баталсан хөрөнгөөр Экскаваторын удирдлагын системын цахилгаан тоноглол болон ЭШ-25/90 экскаваторын хөдөлгүүр, токарын суурь машины ком зэрэг сэлбэг хэрэгслийг худалдан авах юм байна.

Харин энэ удаагийн тодотгол нь ТУЗ-ийн зүгээс -2016 оны бизнес төлөвлөгөө”-ндөө оруулж буй 2 дахь удаагийн тодотгол гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Ч. Лхагвадаш -ийн

Л. Батцогт -ийн

Д. Даваадулам -ийн

С. Бямбаа -ийн

Г. Оюунчимэг -ийн

М. Сарандаваа -ийн

Б. Дарьсүрэн -ийн

Б. Ганбаяр -ийн

Я. Ганцэцэг -ийн

Ц. Мягмарчулуун -ийн